card

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас АНУ-д суралцах хүсэлтэй хүүхэд, залуусыг дараах их дээд сургууль, коллежиудад сургалтын төлбөрийн 100% тэтгэлэгтэй суралцуулна. 

СУРГУУЛИУДЫН МЭДЭЭЛЭЛ

  1. University of Tulsa
  2. Arkansas Tech University 
  3. Simmons University
  4. East Tennessee State University
  5. Indiana University
  6. Montana State University 
  7. Lewis Clark State College
  8. Berea College
  9. Kettering University
  10. University of Arizona
  11. University of Southern Indiana
  12. Kansas State University
  13. Mississippi College
  14. Wichita State University
  15. Valencia College

БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Дээрх сургуулиудад тэтгэлэгтэй суралцахын тулд Англи хэлний IELTS, элсэлтийн шалгалтын SAT онооны шаардлагыг хангасан байх хэрэгтэй бөгөөд хэрэв эдгээр оноо байхгүй бол манай сангийн Филиппин улсад зохион байгуулдаг Бэлтгэл хөтөлбөрт хамрагдах боломжтой. Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас Филиппин улсын Себу арал дээр байрлах Three H Redwood Academy сургуультай хамтран Англи, АНУ, Австрали, Канад гэх мэт Англи хэлтэй орнуудад тэтгэлгээр суралцах зорилготой, богино хугацаанд Англи хэлний мэдлэгээ сайжруулж, IELTS, SAT оноо авахаар төлөвлөсөн оюутан сурагчиддаа зориулж 6 сараас нэг жилийн хугацаатай БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨР-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү бэлтгэл хөтөлбөрт хамрагдсанаар өдөрт 7 цагаар Англи хэлний ганцаарчилсан болон групп сургалт авахын сацуу 2 цаг SAT шалгалтанд бэлтгэх болно. Мөн Олон Улсын Боловсрол Хөгжил сангаар дамжуулан АНУ-ын дээрх нэр бүхий 15 сургуульд сургалтын төлбөрийн 100% тэтгэлэгтэй суралцах эрхтэй болно.

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

  • Бэлтгэл хөтөлбөрийн 6 сарын төлбөр 4800$
  • Бэлтгэл хөтөлбөрийн 1 жилийн төлбөр 8000$

Төлбөрт багтаагүй зүйлс: Оршин суух зөвшөөрлийн хураамж 6800 песо, засвар үйлчилгээний төлбөр 600 песо, ном сурах бичиг 1000 песо, цахилгааны төлбөр 1500 песо нийт 9900 песо./1 песо ойролцоогоор 60₮ гэж тооцоход 594000₮ болно./

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  • Насны хязгаар 17-21 нас
  • Сүүлийн нэг жилийн сурлагын голч дүн 80 ба түүнээс дээш
  • Нийгэм, соёл урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шагнал урамшуулал авч байсан бол давуу тал болно.

БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН ХУГАЦАА

  • Зуны элсэлт 2020 оны 7 сарын 6 өдөр эхэлнэ.
  • Намрын элсэлт 2020 оны 10 сарын 5 өдөр эхэлнэ.
  • Өвлийн элсэлт 2021 оны 1 сарын 4 өдөр эхэлнэ.
  • Хаврын элсэлт 2021 оны 4 сарын 5 өдөр эхэлнэ.

ТЭТГЭЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ

Бэлтгэл хөтөлбөрийн Зун, Намрын элсэлтийн бүртгэл 5 сарын 30 хүртэл явагдана. Бэлтгэл хөтөлбөрт хамрагдахгүйгээр бие даан Англи хэл, SAT онооны шалгалтанд бэлтгэж байгаа сурагчид оноогоо хараахан аваагүй ч гэсэн 5 сарын 30 өдрөөс өмнө бүртгүүлээрэй. Тэтгэлэгт бүртгүүлж, бүрдүүлэх материалын жагсаалт авах бол дараах анкетыг бөглөөрэй.