card

БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ФИЛИППИН УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ

ТЭТГЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас багш нарынхаа Англи хэлний ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Филиппин улсын Себу хотод Англи хэлний эрчимжүүлсэн сургалтанд тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байна. Хөтөлбөрт хамрагдсан багш нар өдрийн 4 цагийн ганцаарчилсан сургалт, 3 цагийн групп сургалт /нэг ангидаа 3-5 хүн/, өдөрт нийт 7 цаг Англи хэлний эрчимжүүлсэн сургалтанд суух бөгөөд хичээл тус бүрийг өөр, өөр багш нар өөр өөр арга барилаар заах тул маш үр дүнтэй байдаг. Англи хэл нь Филиппинчүүдийн хоёрдогч хэл учраас бүх хүн Англиар ярьдаг, хичээлээс гадуур Англи хэлийг өдөр тутамдаа ашиглах орчин бүрдсэн гэж хэлж болно. Мөн манай улсын иргэд тус улсад 30 хоног визгүй зорчдог тул шалгуур хангасан багш нар Даваа гараг болгонд эхлэх шинэ ангид өөрийн боломжит хугацаагаар сурч болно.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

Тэтгэлэг авалгүйгээр сурвал үндсэн 1 сарын сургалтын төлбөр 828 ам.доллар, байрны төлбөр 1 сарын 438 ам.доллар, нийт 1266 ам.доллар болно. Байрны төлбөрт өдрийн 3 удаагийн хоол, цэвэрлэгээ угаалга, фитнес, бассейний төлбөр багтсан болно.

Төлбөрт багтаагүй зүйлс: Оршин суух зөвшөөрлийн хураамж 6800 песо, засвар үйлчилгээний төлбөр 600 песо, ном сурах бичиг 1000 песо, цахилгааны төлбөр 1500 песо нийт 9900 песо./1 песо ойролцоогоор 60₮ гэж тооцоход 594000₮ болно./  

НЭГ. САНГААС ОЛГОХ ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ

  • А төрлийн тэтгэлэг : 1 сарын сургалтын төлбөр, байрны төлбөр, онгоцны тийз
  • В төрлийн тэтгэлэг: 1 сарын сургалтын төлбөр, байрны төлбөр
  • С төрлийн тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс 300 ам.долларын хөнгөлөлт үзүүлнэ.

ХОЁР.ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  • Боловсролын салбарт 2 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан
  • Нийгэм, соёл урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шагнал урамшуулал авч байсан бол давуу тал болно.
  • Сангаас хийх ярилцлагын шалгалтыг амжилттай өгсөн байх. www.edufund.mn/exam холбоосоор орж, ярилцлагын шалгалтанд бүртгүүлнэ үү.
  • Сангийн үйл ажиллагааны талаар мэдээллийг зааварчилгааны дагуу олон нийтэд танилцуулах
  • Филиппин улсад суралцах хугацаандаа өөрийн сэтгэгдэл, туршлагыг видео болон зургаар санд ирүүлэх

Эдгээр ерөнхий шаардлагад нийцэж, нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн бүх багш нарт С төрлийн тэтгэлэг олгогдоно.

А, В төрлийн тэтгэлгийн нэмэлт шаардлага

  • Сангийн Edufund teachers онлайн сургалтыг дүүргэсэн байх /Онлайн сургалтын төлбөр 370.000₮. Онлайнаар явагдах учир өөрийн боломжит цагаар сургалтын хөтөлбөрөө үзэх боломжтой. Хэрэв манайд бүртгэлтэй багшаас зөвлөгөө мэдээлэл авсан бол тухайн багшийн бүртгэлтэй кодыг гүйлгээний утга дээр давхар оруулснаар 70,000₮-ийн хөнгөлөлтийг авч, 300,000₮  болно. Төлбөр төлөгдсөний дараа онлайн сургалтанд хамрагдах зааварчилгааг хүргүүлэх болно./
  • Сантай хамтран ажиллаж, тэтгэлэгт хөтөлбөр болон солилцооны хөтөлбөрийн талаар мэдээллийг сурагчиддаа өгч, хөтөлбөрт бүртгүүлэх /А төрлийн тэтгэлэгт хамрагдах бол 10 сурагч, В төрлийн тэтгэлэгт хамрагдах бол 5 сурагч. Багшийн бүртгэлтэй кодыг гүйлгээний утга дээр оруулснаар сурагчид бүртгэлийн хураамжаас 50,000₮ хөнгөлөлт авна./

ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН ХУГАЦАА

  • Эхний ээлж - 2020.03.02-2020.03.27 хугацаанд суралцана. 
  • 2-р ээлж - 2020.03.30-2020.04.24 хугацаанд суралцана. 
  • 3-р ээлж - 2020.04.27-2020.05.22 хугацаанд суралцана. 
  • 4-р ээлж - 2020.06.15-2020.07.10 хугацаанд суралцана. 
  • 5-р ээлж - 2020.07.13-2020.08.07 хугацаанд суралцана. 
  • 6-р ээлж - 2020.08.10-2020.09.04 хугацаанд суралцана. 

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн багш нар www.edufund.mn/exam холбоосоор орж, ярилцлагын шалгалтаа өгнө үү.