ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛ ХӨГЖИЛ САНГИЙН ТЭТГЭЛГИЙН ЖУРМАНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Бид ирээдүйн манлайлагчдад дэлхийн хөгжингүй орнуудад боловсрол эзэмших боломжийг олгохын тулд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотод хуваарийн дагуу ТЭТГЭЛГИЙН ШАЛГАЛТ-ыг зохион байгуулж, сурагчдаа сонгон шалгаруулдаг байсан билээ. 2019-2020 оны хичээлийн жил энэхүү ТЭТГЭЛГИЙН ШАЛГАЛТ-ыг зохион байгуулахгүйгээр цуцалж байгаа бөгөөд сангийн сайн дурын ажилд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд энэхүү тэтгэлгийг олгохоор боллоо. 

ТЭТГЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛ ХӨГЖИЛ САНГИЙН ТЭТГЭЛЭГ нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг боловсон хүчнийг бэлдэх зорилготой бөгөөд сан болон олон улсын боловсролын байгууллагуудын хоорондын гэрээгээр санхүүждэг ТЭТГЭЛЭГ юм. Сайн дурын ажилтны шалгуурыг хангаж, сангаас зохион байгуулах олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон оюутан, сурагчдад Австрали, Филиппин, Хятад улсуудад ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ, БАКАЛАВР-т 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийг олгох юм.