Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас хүүхэд, залуусынхаа хувь хүний хөгжил, Англи хэлний боловсролыг дэмжих зорилгоор “Ирээдүйдээ хамтдаа хөрөнгө оруулъя” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад байна. Хөтөлбөрт хамрагдсан залуус маань Филиппин улсын Себу хотод Англи хэлний бэлтгэлд 1-6 сарын хугацаанд тэтгэлэгтэй суралцах боломжтой.
ЯАГААД ФИЛИППИН УЛС ГЭЖ?
Зүүн өмнөд Азид орших 7100 гаруй арлаас тогтсон, жилийн 4 улирал зунаараа байдаг үзэсгэлэнт Филиппин улсын албан ёсны хоёрдогч хэл нь Англи хэл бөгөөд хүн амын 95% нь Англиар чөлөөтэй, цэвэр аялгатай ярьдаг. Төлбөрийн хувьд маш хямд, амьжиргааны өртөг бага, ганцаарчилсан сургалт явуулдаг гэдгээрээ давуу талтай.
Өдөрт 7 цаг вакум сургалттай бөгөөд үүний 4 цаг нь ганцаарчилсан сургалт, 3 цаг нь группээр хичээллэдэг. Нэг ангидаа 5-7 суралцагчидтай байна.
ТЭТГЭЛГИЙН МЭДЭЭЛЭЛ
“Ирээдүйдээ хамтдаа хөрөнгө оруулъя” тэтгэлэгт хөтөлбөрт багтсан хүүхэд, залуус суралцах хугацаанаасаа хамаараад 500-3000 ам.доллар хүртэлх тэтгэлэг авах боломжтой. Хил нээгдсэнээс хойш 2022 оныг дуустал хүссэн хугацаандаа явж суралцах эрхтэй.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- 14-35 насны
- Англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй
- Хувь хүний хөгжлийн "Амжилтын стратеги" сургалтанд хамрагдаж, сэтгэгдлээ ирүүлсэн байх
- Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвартай
- Сангийн сайн дурын ажилд идэвхтэй оролцох
- Филиппин улсад суралцах хугацаандаа өөрийн сэтгэгдэл, туршлагыг видео болон зургаар санд ирүүлэх
ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ
- 1 сарын сургалтын төлбөр 828$
- 1 сарын байр, хоолны төлбөр 438$
- Бүртгэлийн хураамж, ном сурах бичгийн төлбөр 198$
1 сарын суралцах зардал 1464$. Сангаас 500$-ын тэтгэлэг олгож, оюутан 964$ төлнө. Оюутан хүсвэл сангийн сургалтын зээлд хамрагдаж, үлдэгдэл төлбөрөө төлөх боломжтой. Сургалтын зээлийг цөөн тооны оюутанд олгох тул энд дарж хүсэлтээ илгээгээрэй.
БҮРТГЭЛ АВАХ ХУГАЦАА
Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүүхэд, залуус 4 сарын 30 өдрөөс өмнө хувь хүний хөгжлийн Амжилтын стратеги сургалтанд бүртгүүлж, дараах анкетыг бөглөж илгээнэ үү.