Мэргэжлээ эргэлзээгүй сонгоход туслах арга

Ахлах ангийн сурагчдын санааг чилээдэг хамгийн том сорилт бол мэргэжил сонголт. Дийлэнхдээ эцэг эх, хамаатан садны ятгалгаар ирээдүйд эрэлттэй байж болох ч хүүхдийн зан араншин, өгөгдлийг бодолцохгүйгээр сонгосон мэргэжил маш их цаг хугацаа үрж, урам зоригийг мохоодог. Иймд мэргэжил сонголтонд аль болох шинжлэх ухаанчаар хандаж, хүүхдийн зан араншин, сонирхолд тулгуурлан өөрөөр нь сонголт хийлгэх нь зөв байдаг шүү. Энэ удаад та бүхэндээ Америкийн Хөдөлмөрийн яамнаас ашигладаг RIASEC мэргэжил оношилгооны тестийг танилцуулж байна.

2020 онд Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас 5000 гаруй хүүхдээс уг мэргэжил оношилгооны тестийг авсан бөгөөд оролцсон хүүхдүүдэд итгэл төгс ирээдүйн мэргэжлээ сонгоход нь тусалсан. Хүсвэл та ч бас энэхүү тестийг өгч өөрийн зан чанарын онцлогт нийцсэн мэргэжлийг сонгох боломжтой. Энд дарж бүртгүүлээрэй.

Америкийн сэтгэл зүйч Жонн Холландын боловсруулсан хүний зан төлвийн онцлогт нийцүүлэн ажил, мэргэжлийн чиглэлийг тодорхойлох RIASEC арга зүйд хүмүүсийг нийт 6 төрөлд авч үздэг. Аль төрөлд багтаж байгаагаас хамаараад тохирох мэргэжлүүд өөр өөр байна.

  • Realistic - Бүтээгчид
  • Investigative - Задлан шинжээчид
  • Artistic - Уран бүтээлчид
  • Social - Бусдад туслагчид
  • Enterprising - Итгүүлэн үнэмшүүлэгчид
  • Conventional - Зохион байгуулагчид

Realistic - Бүтээгчид

Тэд бол хийдэг хүн. Олон зүйл ярих шаардлагагүйгээр хийж бүтээсэн зүйл нь тэдний өмнөөс ярьж байдаг. Хурд, хүч, гарын ур дүй, ур чадвар шаардсан ажлууд дээр маш сайн. 

Тохиромжтой мэргэжлийн жагсаалт

  • Газар тариалангийн мэргэжилтэн
  • Архитектор
  • Тамирчин
  • Дархан, мужаан
  • Тогооч
  • Компьютерийн инженер, Мэдээлэл технологи, Программист
  • Шүдний эмч
  • Инженер
  • Хувцасны дизайнер
  • График дизайнер
  • Хөгжимчин
  • Физик эмчилгээний эмч
  • Вэб хөгжүүлэгч
  • Биологич
  • Зурагчин
  • Малын эмч
  • Зоо техникч
  • Механик инженер

Investigative - Задлан шинжээчид

Тэд аливаа мэдээллийг задлан шинжилж, боловсруулахдаа маш сайн. Өөрт ноогдсон үүрэг даалгаврыг маш хариуцлагатай биелүүлж чаддаг. Ажил дээр ч тэр, хувийн амьдрал дээр ч тэр маш зохион байгуулалт сайтай, цагийн менежменттэй хүмүүс. Ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй бол сайтар тунгааж, эрсдэлийг тооцдог зантай.  Хөнгөн хуумгай шийдвэр хэзээ ч гаргахгүй. Тохиромжтой мэргэжлийн жагсаалт

  • Хөрөнгийн үнэлгээчин
  • Архивын ажилтан
  • Статистикч
  • Мэргэшсэн нягтлан бодогч
  • Санхүүгийн шинжээч
  • Химич
  • Нийтийн эрүүл мэнд
  • Шүдний эмч
  • Хоол тэжээлийн мэргэжилтэн
  • Эмч
  • Эдийн засагч
  • Инженер
  • Хуульч
  • Эм зүйч
  • Зохиолч
  • Судалгааны ажилтан
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Сэтгэл зүйч
  • Нийгмийн ажилтан
  • Багш
  • Вэб хөгжүүлэгч
  • Биологич

Artistic - Уран бүтээлчид

Тэд бол маш бүтээлч, өндөр мэдрэмжтэй, аливаа зүйлийг гүн гүнзгий хүлээн авдаг, сэтгэл хөдлөл өндөртэй, өөрийн гэсэн үзэл бодолтой бие даасан хүн. Тэд ямар нэг дүрэм журманд баригдах дургүй, аливаа хэвшмэл ойлголтууд тэдний инээдийг хүргэдэг. Гэхдээ ямар ч үүрэг даалгаврыг өөрийн бүтээлч сэтгэлгээгээрээ амжилттай биелүүлж чадна. 

Тохиромжтой мэргэжлийн жагсаалт

  • Архитектор 
  • Сэтгүүлч
  • Бүх төрлийн зөвлөхийн ажил
  • Бизнес эрхлэгч
  • Хувцасны дизайнер
  • График дизайнер
  • Хөгжимчин
  • Зохиолч
  • Сэтгэл зүйч
  • Зураач
  • Бүжигчин
  • Жүжигчин
  • Олон нийтийн харилцааны мэргэжилтэн
  • Зурагчин
  • Багш
  • Бизнесийн зөвлөх
  • Орчуулагч
  • Вэб хөгжүүлэгч

Social - Бусдад туслагчид

Тэд хүмүүстэй ажиллах дуртай, бусдын хэрэгцээ шаардлагыг мэдэрч, тусламж хэрэгтэй үед нь зөв чиглүүлэг зааврыг өгч чаддаг хүн. Тэдний оролцоогүйгээр ямар ч олон нийтийн ажил сонирхолтой, үр бүтээлтэй явагдаж чаддаггүй. Тэд маш нийтэч, хүн бүртэй ижил тэгш, хүндэтгэн харьцдаг учраас ихэнх хүн тэдэнтэй хамтран ажиллахдаа баяртай байдаг. 

Тохиромжтой мэргэжлийн жагсаалт

  • Нийгмийн ажилтан
  • Бүх төрлийн зөвлөх ажилтан
  • Боловсролын байгууллагын удирдах ажилтан
  • Олон нийтийн зохион байгуулагч
  • Харилцагчийн үйлчилгээний ажилтан
  • Эмч
  • Хүний нөөцийн мэргэжилтэн
  • Гадаад харилцаа, Дипломатч
  • Бизнес эрхлэгч
  • Үйл ажиллагааны зохион байгуулагч
  • Фитнес дасгалжуулагч
  • Хуульч
  • Сэтгэл зүйч
  • Нийгмийн ажилтан
  • Социологич
  • Байгууллагын зохион байгуулагч

Enterprising - Итгүүлэн үнэмшүүлэгчид

Тэд бол бусдыг удирдан манлайлж, тэдэнд итгэл үнэмшил, шинэ зорилго, урам зориг өгөхөөр төрсөн хүн. Тэд эрх мэдэл, алдар нэр, нийгмийн статус, хөрөнгө мөнгөнд үнэ цэнэ өгдөг ба эдгээр зүйлсийн тусламжтайгаар олон хүнд сайн сайхан, эерэг нөлөөллийг бий болгохыг хүсдэг. 

Тохиромжтой мэргэжлийн жагсаалт

  • Шинжээч
  • Бизнес эрхлэгч
  • Үл хөдлөх хөрөнгийн борлуулагч
  • Мэргэшсэн нягтлан бодогч
  • Санхүүгийн шинжээч
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
  • Хоол зүйч
  • Боловсролын байгууллагын удирдах албан тушаалтан
  • Старт Ап бизнесийн үүсгэн байгуулагч
  • Хувцас загварын мэргэжилтэн
  • Гадаад харилцааны мэргэжилтэн, Дипломатч
  • Багш
  • Сэтгүүлч
  • Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн
  • График дизайнер
  • Хүний нөөцийн мэргэжилтэн
  • Хуульч
  • Менежментийн зөвлөх
  • Зах зээлийн шинжээч
  • Олон нийтийн харилцааны мэргэжилтэн
  • Борлуулалтын мэргэжилтэн

Conventional - Зохион байгуулагчид

Тэд бол маш зарчимч хүн. Ажил дээр ч тэр, хувийн амьдралдаа ч тэр өндөр зохион байгуулалттай. Аливаа дүрэм журмыг сайтар биелүүлэхээс гадна өөрийгөө хянах чадвар нь маш сайн хөгжсөн. Тэвчээртэй, зорьсондоо заавал хүрдэг, ажлыг дутуу үлдээж чаддаггүй, нэг эхлүүлсэн бол заавал ард нь гарч байж санаа нь амардаг зантай. 

Тохиромжтой мэргэжлийн жагсаалт

  • Хөрөнгийн үнэлгээчин
  • Архивийн ажилтан
  • Статистикч
  • Химич
  • Санхүүгийн шинжээч
  • Мэргэшсэн нягтлан бодогч
  • Компьютерийн инженер, Мэдээлэл технологи, Программист
  • Инженер
  • Боловсролын байгууллагын удирдах ажилтан
  • Хүний нөөцийн мэргэжилтэн
  • Математикийн багш
  • Эм зүйч
  • Үл хөдлөх хөрөнгийн борлуулагч
  • Бизнесийн зөвлөх
  • Вэб хөгжүүлэгч

Эдгээр шинж чанарууд хэзээ ч дангаараа байдаггүй, хүн бүрт харилцан адилгүй хэд хэдэн шинж чанарууд давамгайлсан байдаг. Хэрвээ та RIASEC аргачлалаар өөрийн зан чанарын онцлогт тохирсон мэргэжлийн жагсаалтыг авахыг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй.