АНУ-ын гадаад оюутнуудад зориулсан топ 25 тэтгэлэг

АНУ-ын Засгийн газрын гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг

Фулбрайтын Оюутны хөтөлбөр

Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1994 оноос хэрэгжиж эхэлсэн ба жилд 4-5 оюутан хамрагддаг. 2011 оноос Монгол Улсын Засгийн газартай хамтарсан хөтөлбөрийг эхлүүлснээс хойш АНУ-ын ЭСЯ-аас тус хөтөлбөрийг жилд хоёр удаа зохион байгуулж, жилд дунджаар 13-15 оюутан хамруулж байна.

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нэг жилийн хугацаанд үргэлжилж, шалгарсан оролцогчид өргөдөл гаргасны дараа жилийн зун хөтөлбөрөө эхлүүлдэг. АНУ-ын их дээд сургуулийн мастерын хөтөлбөрүүд 1-2 жил үргэлжилдэг.

Хюберт Х. Хамфригийн хөтөлбөр 

Хюберт Х. Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжлийн туршлага бүхий залуу болон дунд насны мэргэжилтнүүдэд АНУ-д мэргэжлийн боловсрол, чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог арван сарын магистрын төвшний зэргийн бус хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг 1978 онд Дэд ерөнхийлөгч, сенатч асан Хюберт Х. Хамфригийн бүтээл зүтгэлийг үнэлэн мөнхжүүлэхээр түүний нэрэмжит болгон санаачилсан. Ирээдүйн манлайлагчид, бодлого боловсруулагчдад АНУ-ын нийгэм, соёлын ба мэргэжлийн чиглэлээр нь туршлага судлуулснаар АНУ болон олон улс хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой.

АНУ-ын их дээд сургууль, коллежиудын гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг

Америкийн Их сургуулийн тэтгэлэг

Америкийн Их сургуулиас Бакалаврын хөтөлбөрт элсэн орж байгаа олон улсын оюутнуудад сурлагын амжилтыг нь үндэслэж, цөөн тооны сургалтын төлбөрийн хагас тэтгэлгийг олгодог. Мөн гадаад оюутнуудад сургалтын зээлийн хөтөлбөрт давхар хамрагдах боломжтой бөгөөд нэг хичээлийн жилд 6000 доллараас 25000 доллар хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэг авах боломжтой.

Амерст коллежийн тэтгэлэг

Амерст коллежийн элсэлтийн шалгуурыг давсан, амжилттай суралцах чадамж бүхий оюутнуудад сургалтын төлбөрийн зээл болон тэтгэлгийг олгодог байна. Зарим тохиолдолд сургуулийн кампуст ажил эрхлэх байдлаар сургалтын төлбөрөө төлөх боломжийг ч гаргаж өгдөг.

Кларк их сургуулийн тэтгэлэг

Кларк их сургууль элсэлтийн шаардлагыг хангасан гадаад оюутнуудад 15000-25000 долларын сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Хэрэв оюутан сурлагын амжилтад тавигдах шаардлагыг хангавал төгсөн төгстөл уг тэтгэлэг олгогдох боломжтой.

Колби-Савер коллежийн тэтгэлэг

Тавигдах шаардлагыг хангасан олон улсын оюутнууд Колби-Савер коллежиос 20000-26000 доллар хүртэлх тэтгэлгийг жил бүр авах боломжтой. Сурлагын голч оноог үндэслэж тэтгэлгийн хэмжээг тодорхойлдог бөгөөд оюутан хэрэв амжилттай суралцвал хамгийн өндөр дүнгээр тэтгэлэг авах боломжтой.

Үргэлжлэл бий...

Эдгээр болон бусад тэтгэлэгт хөтөлбөрт Олон Улсын Боловсрол Хөгжил сангаар дамжуулан АНУ-д сургалтын төлбөрийн 100% тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй хүүхэд залууст зориулсан БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨР маань элсэлтээ авч байна. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.edufund.mn/usa-scholarship холбоосоор аваарай.