Сурагч солилцооны хөтөлбөрөөс хүүхдүүд юу сурдаг вэ?

Сурагч солилцооны хөтөлбөр гэдэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эсвэл их дээд сургуулийн оюутнууд өөр улсын хамтын ажиллагаатай сургуульд хагас болон бүтэн жилээр суралцахыг хэлнэ. Олон улсын солилцооны хөтөлбөрүүд нь оюутан сурагчдад өөр орны түүх соёлтой танилцаж, амьдрах орчин нөхцөл, сургалтын системийн талаар ойлголттой болох боломжийг олгоод зогсохгүй шинэ найз нөхөдтэй болж, өөрийгөө хөгжүүлэхэд тусалдаг. Сурагч солилцооны хөтөлбөр Дэлхийн II дайнаас хойш идэвхтэй явагдаж эхэлсэн бөгөөд оролцогчдын бусад орны соёл уламжлал, ялгаатай байдлыг ойлгоход тус нэмэр болсон төдийгүй хэлний мэдлэгээ сайжруулж, нийгмийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэхэд түлхэц болсон байна. Оюутан сурагчид тухайн солилцооны хөтөлбөрт хамрагдсан улсдаа үргэлжлүүлэн суралцах нь элбэг бөгөөд төгсөх ангидаа тухайн улсын ерөнхий боловсролын гэрчилгээтэй төгсөх зорилготой хүүхдүүд ч байдаг.

Солилцооны хөтөлбөр нь заавал хамтын ажиллагаатай сургуулиуд оюутнуудаа солилцож сургахыг хэлэхгүй, солилцооны хөтөлбөрийг зохион байгуулдаг олон улсын байгууллагуудад хандан хүссэн улс орондоо суралцаж болно. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид суралцах хугацаа болон кредит тооцдог эсэх талаар хөтөлбөр зохион байгуулж буй байгууллагаасаа тодруулах хэрэгтэй. Ахлах ангийн сурагчдын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын сертификаттай төгсөх нь гадны их дээд сургуульд элсэн суралцахад давуу тал болно.

Сурагч солилцооны хөтөлбөрт суралцахад аль улс оронд, ямар хөтөлбөрт, ямар хугацаагаар суралцахаас хамаараад зардал харилцан адилгүй. Монгол Улсад сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагуудыг судлахад дийлэнх нь АНУ-руу явуулдаг бөгөөд хагас жилийн төлбөр нь 7800-9200 ам.доллар, бүтэн жилийн төлбөр нь 9800-10400 ам.доллар байна. Насны хувьд 15 ба түүнээс дээш насны сурагчид хамрагдах боломжтой. Тавигдах шаардлагын хувьд Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй. Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан сурагчид нь дийлэнхдээ айлд байрладаг бөгөөд байр хоолыг тухайн айл хариуцахаас гадна хөтөлбөрийн нийт зардалд орсон байдаг юм байна.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас Филиппин улсын Себу хотод байрлах Three H Redwood Academy сургуультай хамтран сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд хагас жилийн сургалтын төлбөр 3000 ам.доллар, нэг жил суралцах бол 5500 ам.доллар байна. Сар бүрийн дотуур байр, хоолны төлбөр 438 ам.доллар бөгөөд үүнийг сар сардаа төлж болно. Энэхүү сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан сурагчид дотуур байранд байрлахаас гадна гэрийн даалгавар, хоцрогдлыг арилгах гэрийн багш хамт байрлана. Филиппин улсын боловсролын систем нь 100% Англи хэл дээр, Америк сургалтын хөтөлбөрөөр явдаг учраас Англи хэлтэй орнуудад суралцах хүүхдүүдийн хувьд Англи хэлээ сайжруулахын сацуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын сертификаттай төгсөнө гэдэг том давуу тал юм.

Three H Redwood Academy нь 2004 онд байгуулагдсан, Канад улсад салбар коллежтой, Себу хотын нэр хүнд бүхий хувийн сургууль билээ. Тус сургуульд Канад улсад боловсрол эзэмших хүсэлтэй хүүхдүүд ахлах ангиас нь суралцдаг бөгөөд манай хүүхдүүдэд ч энэ боломж нээлттэй. Сургуулийн хичээлийн шинэ жил 8 сард эхлэх бөгөөд солилцооны хөтөлбөрийн бүртгэл 2 сарын 25 хүртэл явагдана. 

Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүд эцэг эхчүүдийн хамт ярилцлагын шалгалт өгөх шаардлагатай бөгөөд ярилцлага Монгол, Англи хэл дээр явагдана. www.edufund.mn/exam холбоосоор орж, ярилцлагын шалгалтанд бүртгүүлээрэй.

Хэрэв Англи хэлний мэдлэг шаардлага хангахгүй бол Филиппин улсад 2020 оны 6 сарын 15нд эхлэх хэлний бэлтгэлд хамрагдана. Хэлний бэлтгэлд тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл авах бол www.edufund.mn/philippines-scholarship