Австрали улсад суралцахад сургалтын төлбөр хэд байдаг вэ?

Австрали улсад суралцах сургалтын төлбөр нь суралцах сургууль болон боловсролын зэргээс шалтгаалан өөр өөр байна. 

Гадаад оюутны хувьд сургалтын төлбөрөө Суралцуулах батламж /COE/ хүлээн авахаас өмнө төлөх шаардлагатай байдаг. Сургалтын төлбөрөөс гадна ном сурах бичгийн үнэ, сургуулийн бусад зардлууд үүн дээр нэмэгддэг. 

Дараах жагсаалтаас боловсролын түвшин бүрт сургалтын төлбөр ямар байдгийг харж болно. 

  • Ерөнхий боловсролын сургууль – 7.800- 30.000 австрали доллар 
  • Англи хэлний курс – Долоо хоногт дунджаар 300 австрали доллар / Суралцах хугацаанаас хамаарна./ 
  • Мэргэжлийн боловсрол сургалт / Сертификат 1-4, Диплом, Ахисан түвшний Диплом/ - 4000-22000 австрали доллар
  • Бакалавр – 15.000-33.000 австрали доллар 
  • Мастер – 20.000-37.000 австрали доллар 
  • Доктор – 14.000-37.000 австрали доллар 

*Анхаарах: Анагаах ухаан, мал эмнэлэг гэх мэт өндөр өртөгтэй хөтөлбөрүүдийг оруулаагүй болно. Эдгээр хөтөлбөрийн мэдээллийг тухайн сургуулийн цахим хуудаснаас шууд авна уу.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас өөрийн сайн дурын ажилтнууддаа Австрали улсад суралцахад сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгодог бөгөөд сайн дурын ажилтан болоход тавигдах шаардлага болон тэтгэлгийн талаарх мэдээллийг дараах холбоосоор аваарай.

http://edufund.mn/australia-scholarship