Хямд төлбөртэй Англи хэлний сургууль

Та бүхэндээ Флиппин улсын Сэбү арал дээр байрлах хамтын ажиллагаатай 3D UNIVERSAL ENGLISH INSTITUTE INC-ийн талаар танилцуулгыг хүргэж байна.

Тус сургууль нь 2002 оны 4 сард үүсгэн байгуулагдсан. 2002 оноос хойш 7000 гаруй олон орны сурагчдыг хүлээн авч суралцуулсан. 10 жилийн туршид MTM JY гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 2012 онд 3D UNIVERSAL ENGLISH INSTITUTE INC болгон өөрчилсөн.

3D гэдэг нь D-гээр эхэлсэн 3 хэмжээст хөгжлийг илэрхийлнэ.

Discover , Do, Develop - “Шинийг эрэлхийлэх” “Хийх” болон “Хөгжих” гэсэн 3 үгний нийлбэр юм.

Практик дээр тулгуурлан англи хэлийг заадгаараа бусад сургуулиас илүү давуу талтай. Сурагчдын түвшинд тохируулж, мөн суралцах арга барилд нь нийцүүлэн хичээлдгээрээ онцлог болно. Бид хамтын ажиллагааны хүрээнд манай сангаар дамжуулан суралцсан оюутнууддаа сар бүр 300$ хөнгөлөлттэй сургадаг.
Сургуулийн зорилго

Англи хэлний сурагчдын мэдлэгийн хүрээг дээшлүүлэх замаар олон улсын цаашдын төлөвийг тодорхойлоход Англи хэл маш чухал үүрэгтэй юм. Англи хэлийг сайн эзэмшсэн хүмүүс дэлхийн чиг хандлагын даган өөрчлөгдөж буй асар олон боломжуудад нээлттэй болно гэдэгт итгэдэг. 

Сургалтын хөтөлбөрүүд

1. Ерөнхий англи хэл
2. Англи хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх хөтөлбөр
3. Хүүхэд болон эцэг эхийн хөтөлбөр
4. Хагас-спарта хөтөлбөр
5. Англи хэл фитнесс хөтөлбөр гэх мэт байна та дараах зургаас дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу

Тус сургууль нь 24 цагийн харуул хамгаалалттай, оюутны хичээлийн явцыг хянах сургалтын системтэй, мөн байрандаа ганцаараа болон 2-4 оюутан хамтдаа амьдарч болно

Хэрвээ та гэр бүлээрээ очиж сурахаар төлөвлөж байгаа бол тухайн сургуулийн хамтран ажилдаг 3 болон 5 одтой зочид буудалд хямд өртөгөөр амьдрах болно. 

Мөн оюутнуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд туслах  фитнесс, бассейн, сагсны талбай зэргийг ч мэргэжлийн өндөр түвшинд шийдэж өгсөн байдаг.

Та бүхэн 3D UNIVERSAL ENGLISH INSTITUTE INC -ийн вэб сайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл дараах холбоосон дээр дарна уу.

3D UNIVERSAL ENGLISH INSTITUTE INC вэб сайт https://3d-universal.com/en/