Англи хэл сурах шалгарсан аргууд

Англи хэлийг богино хугацаанд сурахад шалгарсан хэд хэдэн арга бий.Үүнд

1. Англи хэлээр ярьдаг оронд очиж сурах.

2. Адил зорилготой хамтрагчтай болох

3. Тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн биеийн хэлэмжийг дууриаж сурах

4. Сурч байгаа хэлээрээ сэтгэж сурах

5. Англи хэлийг хэрэглээ болгох байнга ашиглах гэх мэт

Тэгвэл нэгдүгээр арга буюу Англи хэлийг орчинд очиж суралцсанаар бусад аргуудыг хэрэгжүүлэх боломж үүсч байгаа юм аа. 

Англи хэлийг хамгийн хурдан сурах арга бол Англи хэлээр ярьдаг оронд очиж сурах.

Англи хэлийг эх хэлээрээ ярьдаг Их Британи, АНУ, Австрали, Шинэ Зеланд гэсэн 4-н орон байдаг, үүн дээр эх хэл болон хос хэл хэлбэрээр Канад, Ирланд нэмэгдэнэ мөн Англи хэлийг албан ёсны хэл болгож хуульчилсан төрөлх эх хэл нь өөр 57 орон бий.Эдгээр 57 орноос Primary Language буюу Англи хэлийг өдөр тутамдаа эх хэлтэйгээ ижил түлхүү ашигладаг 22 орон байдаг. 
Эдгээр 22 орноос Англи хэлийг очиж сурах сургуулийн орчин, багш нарын нөөц бололцоо, амьдрах орчин бүрдүүлсэн байдал, Аялал жуулчлал амралт зэргийг хөгжүүлсэн байдлаар хэд хэдэн орнууд Англи хэлний сургалтын бизнес хөгжүүлээд 20 гаруй жил болж байна. Эдгээр орнууд бол: Филиппин, Сингапур, Мальта, Өмнөд Африкийн нийслэл Кейп таун зэрэг орон юм.

Сургалтын стандарт 

Дээрх орнуудаас Флиппиннээс бусад дараах байдлаар буюу яг адилхан стандартаар сургалтаа хичээллүүлдэг
Тодруулбал: Өдөр бүр 4-6 цагийн танхимын хичээл (танхимд 6-12 оюутан) ордог. Өдрийн бусад цагуудад бие дааж хичээллэх эсэх нь тухайн хүний сонголт. Мөн үдээс хойш гадуур гарч хүмүүстэй харилцаанд орж Англи хэлээрээ дадлага хийх боломжтой, гэхдээ тухайн хүнээс шалтгаална.
Нийт зардал нь Хичээлийн төлбөр, байрны төлбөр, хоол болон бусад хувийн хэрэгцээний зардал, онгоцны билет гэж тооцогддог.


Флиппиний сургалтын систем

Өдөрт нийтдээ 7 цагийн хичээл ордог. Үүнээс 4 цаг нь таны Англи хэлийг төгс хөгжүүлэх зорилгоор унших, бичих, сонсох, ярих гэх мэт тус бүрийг нь танд өөр өөр багш заах болно. Мөн группийн 3 цагийн сургалттай. (Танхимд 3-6 оюутан хичээллэнэ) мөн өдөрт 3-н хоолтой, байр болон бассейн фитнесийг сургуулийн кампустаа шийдсэн байдаг.

Бүх зардал нь багтсан байдаг мөртлөө бусад орнуудаасаа хамгийн хямд өртөгтэй.

Суралцах орчин, тоног төхөөрөмж: Дийлэнх сургуулиуд доорх шаардлагыг хангасан байдаг:
- Ганцаарчилсан хичээлийн өрөө
- Групп хичээлийн өрөө
- Арга хэмжээ хийх талбай
- Хоолны газар
- Байрны сонголтууд 1-4 ортой дотуур байр, Гадуур байрлах апартмент, Зочид буудал
- Фитнесс төв
- Усан бассейн
- Бие дааж хичээл хийх танхим
- 24 цагийн ресепшн, туслах үйлчилгээ
- Харуул хамгаалалт, камержуулалт
- Оюутны явц хянах систем

Аялал жуулчлал.
Филиппин нь 7,000 гаруй арлуудаас бүрддэг үзэсгэлэнт далайн эргийн улс учраас аялах зугаалах очиж үзэх газар маш ихтэй. Сургуулиад 7 хоног бүр аялал зохион байгуулдаг гэдгээрээ илүү давуу талтай байдаг.

Филиппиний хамтын ажиллагаатай сургуультай танилцахыг хүсвэл холбоосон /https://3d-universal.com/en/ дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.