Хятад улсад сурахын давуу тал

 

QS World University Rankings  эрхлэн гаргадаг 2019 оны Шилдэг их дээд сургуулийн жагсаалтад Хятадын 27 их дээд сургууль багтсан байна. Хүчирхэг эдийн засагтай тус улсад суралцах гадаад оюутнуудын тоо жилд дунджаар 377,000 гаруй болж нэмэгдсэн байгаа буюу АНУ ба Их Британийн дараа гадаад оюутны тоогоор Хятад 3-рт орж байгаа нь Хятадад суралцах залуу үеийнхний сонирхол өндөр байгааг харуулж байна

Хятад улсад суралцах нь дараах давуу талтай.

1. Хямд зардлаар хэлийг орчинд нь эзэмших. Дэлхийн хүн амын 16%-нь Хятад хэлээр ярьдаг буюу өдгөө Олон улсын бизнесийн хоёрдогч хэл болоод байна.

2. Визний эрсдэлгүй. Сургуулиас бичиг баримтаа алдаагүй хүлээж авсан л бол виз өдөртөө гарах боломжтой.

3. Амьжиргааны өртөг хямд.

Орон нутгаас-Улаанбаатар хотод ирж суралцаж байгаа оюутнуудын хувьд сургуулийн төлбөр 3,500,000-6,000,000 төгрөг үүнээс гадна байр түрээслэх, унаа хоолны зардал гэх мэт сардаа ойролцоогоор 300,000-500,000 төгрөгийн зардал гардаг. Үүнийг нэг жилийн суралцах хугацааны 10 сараар тооцоод үзвэл 3,000,000-5,000,000 төгрөг, сургуулийн төлбөртэйгээ нийлээд дунджаар 8,000,000 төгрөгөөр суралцаж байна. 

Тэгвэл хятад улсад суралцахад манай сангийн тэтгэлэгээр сурч байгаа суралцагдын хувьд сургалтын төлбөр, байрны төлбөр нийлээд 3,500,000-4,200,000 хот мужаасаа хамаараад сарын хэрэглээний зардал 500-1000 юань байна. Үүнийг нэг жилийн суралцах хугацааны 10 сараар тооцоод үзвэл дунджаар 5,500,000-7,000,000 орчим төгрөгийн зардлаар хэлний бэлтгэлд суралцаж байна.

4. Хэлний түвшин тогтоох шалгалтын оноо авсанаар Засгийн газрын нэрэмжит тэтгэлэг, Мужийн нэрэмжит тэтгэлэг, Торгоны замын тэтгэлэг гэх мэт маш олон тэтгэлэгүүдийг авч эцэг эхдээ санхүүгийн хүндрэл учруулахгүй суралцах боломжтой.

5. Техник технологийн хөгжил өндөр. Хятад улсад суралцаж байгаа оюутнууд шинэ шинэлэг техник технологи дээр туршилт хийж үзэх тухайн улсын хөгжлөөс суралцах болно

6. Монгол орны уул уурхай, хүнс гэх мэт томоохон салбаруудын дийлэнх БНХАУ-с хөрөнгө оруулалттай байдаг. Тиймээс тус улсын хэлийг сурсанаар ажлын байртай төгсөх боломжтой.

Мөн Монголд нэг жил сурах зардлаараа БНХАУ-ын их дээд сургуульд бакалаврын зэрэг эзэмших боломжтой.