Гадаадад сурахын давуу тал

Ингэхэд, гадаад гэж хаанах вэ? Гадаадад сурна гэхээр хаана сурна гэсэн үг вэ?

Монгол улсын хил давсан л бол гадаад гэж ойлгож болно. Тэгхээр хил даваад хөрш зэргэлдээ хотууд ч гэсэн гадаад гэсэн үг юм. Тэгэхээр та бүхэн хаана сурах вэ? гэдэг асуултаасаа өмнө Би юу сурах вэ? Би хэн болох вэ? Юу хийдэг ямар мэргэжилтэй хүн болох вэ? Миний амьдралын бусад зорилгууд хэрхэн уялдах вэ? зэргийг бодож тунгаан тодорхойлох нь зөв юм. 

Мөн суралцахаар зорьж буй улсын визний шалгуур шаардлага, амьжиргааны өртөгийг ч мөн судалхаа хэзээ ч битгий мартаарай. АНУ, Австрали, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнуудын хувьд визний шалгуур шаардлага санхүүгийн хувьд өндөр байдаг. Тэгвэл эдгээр оронд суралцахаар зорьж буй залуучуудын хувьд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж суралцах нь зөв шийдэл юм. 

Залуучуудад түгээмэл тулгардаг асуудлуудын нэг бол Гадаадад сурах уу? Дотоодод сурах уу? гэдэг асуулт байдаг. Тиймээс бидний зүгээс та бүхэнд гадаад болон дотоодод сурахын давуу болон сул талыг дүгнэсэн өөрсдийн дүгнэлтээ хүргэж байна.

Давуу

талууд

Гадаадад сурах

Дотоодод сурах

  • Гадаад хэлний мэдлэгтэй болно. Ирээдүйн хүрээллээ өргөтгөнө.
  • Тэтгэлэгт хөтөлбөр ихтэй
  • Олон улсын хэмжээний мэдлэг боловсрол эзэмшинэ.
  • Даяарчлагдаж буй эрин зуунд өөрийгөө дэлхийн хэмжээнд ойлгуулах боломж бий болно.
  • Илүү их хөгжлийг үзэж харснаар сэтгэхүй өөрчлөгдөнө.
  • Эрдэмтэй хүн дөлгөөн гэж аливаа зүйлийг таньж мэдэх тусам амьдралын үнэ цэнийг ойлгоно.
  • Олон улсын соёлтой танилцаж, суралцана.
  • Бие даасан байдалд суралцана. Хувь хүн талаасаа өөрийгөө дайчилдаг хөгжүүлдэг болно.
  • Цагийн менежментэд суралцана.
  • Өөрийн үндэсний өв соёлоо илүү их таньж мэднэ
  • Санхүүгээ зохицуулж сурна.
  • Ажлын байртай болох боломж өндөр байна.
  • Практикт суурилсан сургалттай
  • Ачаалал бага
  • Монголдоо өөрийн салбарын танил хүрээлэлтэй болох боломжтой
  • Зардал бага /Ирээдүйд олох орлого бага байх магадлалтай, мөн зарим улстай харьцуулвал Монголдоо 1 жил сурах зардлаар тухайн улсад суралцах боломж ч бий/

Сул талууд

  • Ачаалал их
  • Зардал өндөр /Ирээдүйд олох орлого их байх бломжтой/
  • Онол суурилсан сургалттай тул шууд ажиллах боломж хязгаарлагдмал
  • Олон улсын стандарт хангасан багшлах боловсон хүчин дутмаг
  • Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж дутмаг
  • Ихэнх сургуулийн диплом Олон улсад хүлээн зөвшөөрөгддөггүй
  • Гадаад хэл эзэмших боломж бага
  • Ажлын байр олдоц гадаадад суралцсан оюутнуудыг бодвол харьцангуй бага
  • Тэтгэлэгт хөтөлбөр бага

Та бүхэн АНУ, Австрали, Хятад, Флиппин зэрэг улсад суралцахаар зорьж байгаа бол http://edufund.mn/ сайтаар зочлоорой.