Австралид суралцах зардал

Австрали улс нь Их Британи, АНУ-тай харьцуулахад боловсролын чанарын хувьд ялгаа байхгүй ч сургалтын төлбөр болон амьдрах өртгийн хувьд харьцангуй хямд байдаг. 

Сургалтын төлбөр

Суралцах чиглэл болон зэргээс хамааран их дээд сургуулиудын төлбөр харилцан адилгүй байдаг.Дундаж төлбөрийн хэмжээ:
Англи хэлний бэлтгэл сургалт – AUD$170 – AUD$350 (7 хоногийн)
Тусгай мэргэжлийн сургалт – AUD$5000 – AUD$12000 (Хагас жилийн)
Баклаврийн зэрэг- AUD$10000 – 18000 (Хагас жилийн)
Баклавраас дээш зэргүүд (аспирантур, магистер, доктор)- AUD$12000 – 18000 (Хагас жилийн)

Байр

Гадаад оюутнууд айлд байрлах эсвэл байр түрээслэх боломжтой бөгөөд долоо хоногийн AUD$180-250 байдаг.

Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал (OSHC)

Оюутны визний хүчинтэй хугацаанд Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал (OSHC)-д хамрагдсан байх ёстой бөгөөд жилийн төлбөр нь AUD$514 байна.

Визний хураамж

Оюутны виз AUD$575 /Буцаан олгогдохгүй./

Замын зардал 

Нэг талдаа ойролцоогоор AUD$800

Ажил эрхлэх боломж

Суралцагч 7 хоногт 20 цаг ажил эрхлэх боломжтой, гэр бүлийн гишүүн 40 цаг ажиллах боломжтой.
Эмэгтэй хүн Зөөгч /1 цагт 15-17 AUD/, буудал цэвэрлэгээ /1 цагт 18-25 AUD/, оффис цэвэрлэгээ /1 цагт 14-18 AUD/, худалдагч /1 цагт 20-25 AUD/
Эрэгтэй хүн Айл нүүлгэлт /1 цагт 22 AUD/, барилгын туслах /7 хоногт 900 AUD-с эхэлнэ./
Сарын дундаж орлого 1600 AUD

Амьдрах зардал

Байр долоо хоногт 150-350 AUD /Байршил, өрөөндөө угаалгын өрөөтэй зэргээс хамаарна/
Хоол долоо хоногт 40 AUD
Тээвэр долоо хоногт 60 AUD
Утас интернэт сард 50 AUD
Нийт амжиргааны зардал сард ойролцоогоор 1100 AUD

Манай төвөөр дамжуулан Австрали улсад хэлний бэлтгэлд суралцах бол:
 

Гарах зардалТөлбөр AUD$Тайлбар

Сургалтын төлбөр 4250 AUD$ Хагас жилийн төлбөр /25 долоо хоног/

Бүртгэлийн хураамж 200 AUD$ Буцаан олгогдохгүй.

Ном сурах бичиг 80 AUD$ Эхний түвшин

Эрүүл мэндийн даатгал 514 AUD$ Нэг жилээр

Визний хураамж 575+8 AUD$ Буцаан олгогдохгүй.

Нийт 5607 AUD$ Эргэн олгогдохгүй төлбөр 783 AUD$