Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлгийн шалгалт  Монгол орны 21 аймгаас 20 аймагт  амжилттай явагдаж дууслаа.

2018-2019 оны хичээлийн жилд Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлгийн шалгалт 20 аймагт амжилттай явагдаж дууслаа. Хөдөө орон нутгийн оюутан залуусыг АНУ, Австрали, Канад, БНХАУ-уудад 10-100% тэтгэлэгтэй суралцуулах зорилготойгоор зохион байгуулсан төсөл маань дууслаа. Уг төсөл Монгол орны нийт 20 аймгийг хамарсан бөгөөд 1500 гаруй залуучуудад мэдээлэл хүргэж, 1000 гаруй оюутан залуус шалгалтад хамрагдаж шилдэг 59 оюутанд батламжийг гардууллаа.

Сангийн ажилд  туслалцаа үзүүлж, биднийг дэмжин ажилласан  аймгуудын нутгийн удирдлага,Боловсрол Соёл Урлагийн газрын хамт олон, тухайлбал Завхан аймгийн  Боловсрол Соёл Урлагийн газрын дарга С.Ганчимэг,  ,Ерөнхий боловсролын Жавхлант цогцолбор сургуулийн захирал Б.Аюурзана,  Баянхонгор аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга М.Мөнхбат, Орхон аймгийн засаг дарга Д.Батлут, Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан, гадаад хэлний мэргэжилтэн Ч.Сэржнагар, Хөвсгөл аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дэд дарга  Х.Отгон-Эрдэнэ, гадаад хэлний мэргэжилтэн Д.Отгонбаяр, Дундговь аймгийн  Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, гадаад хэлний мэргэжилтэн Н.Мөнхнасан, Архангай аймгийн  Боловсрол Соёл  Урлагийн  газрын  дарга Ц.Мөнхбат, гадаад хэлний мэргэжилтэн Н.Түвшинзаяа, Өвөрхангай аймгийн ИТХ-н дарга Н.Ишдорж, Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымханд, Сүхбаатар аймгийн  Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Х.Байгальмаа, Говьсүмбэр аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Н.Зургаанжин, мөн Хэнтий аймгийн Насан туршийн боловсрол төвийн захирал Н.Дашдаваа  нарт Монгол орны минь ирээдүй  болсон оюутан залуусынхаа өмнөөс талархал илэрхийлж, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэхийн хамт Сангийн тэтгэлэгт хамрагдсан нийт оюутан залуус болон шалгалтад амжилттай оролцсон  залуучууддаа цаашдын эрдэм мэдлэгийн өргөн их гараанд нь амжилт хүсье.