Дорнод аймагт тэтгэлгийн шалгалт амжилттай явагдлаа.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлгийн Ярилцлагын шалгалт 2019.05.13,14-ний өдрүүдэд Дорнод  аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр амжилттай зохион байгуулагдаж, шилдэг хүүхдүүдэд  АНУ, Австрали, Канад, БНХАУ-д Хэлний бэлтгэлд 10-50 % тэтгэлэгтэй суралцах батламжийг гардууллаа. Сангийн ажилд туслалцаа дэмжлэг үзүүлсэн Дорнод  аймгийн  Ерөнхий Боловсролын 1-р сургуулийн хамт олондоо Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.