Говьсүмбэр аймагт тэтгэлгийн шалгалт амжилттай явагдлаа.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга болон 1,2-р шатны шалгалт 2019 оны 05.24-27ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр амжилттай зохион байгуулагдлаа. 
Тэтгэлгийн шалгалтад оролцсон нийт сурагчид даа цаашдынх нь сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсэхийн хамт Сангийн ажлыг дэмжин ажилласан Говьсүмбэр аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Н.Зургаанжин  болон дэмжин ажилласан Ерөнхий Боловсролын  лаборатори 5 -р сургуулийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөрт амжилт хүсье.