Сүхбаатар аймагт тэтгэлгийн шалгалт амжилттай явагдлаа.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга болон 1,2-р шатны шалгалт 2019 оны 05.15-18 ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэтгэлгийн шалгалтад аймгийн төвийн хэмжээнд нийт 42 сурагч оролцон, 2-р шатны Ярилцлагын шалгалтад 12 сурагч тэнцэж, Үүнээс шилдэг 3 сурагч АНУ, Австрали, Канад, БНХАУ-н Хэлний бэлтгэлд 10-50% тэтгэлэгтэй суралцах батламжаа гардан авлаа.

Сангийн ажилд туслалцаа үзүүлж хамтран ажилласан Сүхбаатар аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Х.Байгальмаа болон аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын хамт олонд Монгол улсынхаа ирээдүй хойч болсон хүүхэд залуусын өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсье.