Орхон аймагт тэтгэлгийн шалгалт амжилттай явагдлаа.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга болон 1,2-р шатны шалгалт 2019 оны 05.13-15ны өдрүүдэд Орхон аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тэтгэлгийн шалгалтад оролцсон нийт сурагчид даа цаашдынх нь сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсэхийн ялдамд Сангийн ажлыг дэмжиж ажилласан Орхон аймгийн Засаг Дарга   Д.Батлут, Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан гадаад хэлний мэргэжилтэн Ч.Сэржнагар нарт талархаж, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.