Баянхонгор аймагт тэтгэлгийн шалгалт амжилттай явагдлаа.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга болон 1,2-р шатны шалгалт 2019 оны 06.15-17 ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр амжилттай зохион байгуулагдлаа.
 

.

Тэтгэлгийн шалгалтад  аймгийн хэмжээнд нийт 61 сурагч оролцон, 2-р шатны Ярилцлагын шалгалтад 18 сурагч тэнцэж, Үүнээс шилдэг сурагчид маань АНУ, Австрали, Канад, БНХАУ-н Хэлний бэлтгэлд 10-50% тэтгэлэгтэй суралцах батламжаа гардан авлаа.

       

Сангийн ажилд туслалцаа үзүүлж хамтран ажилласан Баянхонгор аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга М.Мөнхбат болон аймгийн хэвлэл мэдээллийн албаныханд Монгол улсынхаа ирээдүй хойч болсон хүүхэд залуусын өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдынх нь ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.