Дундговь аймагт тэтгэлгийн шалгалт явагдлаа.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга болон 1,2-р шатны шалгалт 2019 оны 06.09-13 ний өдрүүдэд Дундговь аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тэтгэлгийн шалгалтад аймгийн төвийн хэмжээнд нийт 52 сурагч оролцон, 2-р шатны Ярилцлагын шалгалтад 25 сурагч тэнцэж, Үүнээс шилдэг 3 сурагч БНХАУ-н Хэлний бэлтгэлд 50% тэтгэлэгтэй суралцах батламжаа гардан авлаа.
Сангийн ажилд туслалцаа үзүүлж хамтран ажилласан Дундговь аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, гадаад хэлний мэргэжилтэн Н.Мөнхнасан нарт Монгол улсынхаа ирээдүй хойч болсон залуусын өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдынх нь ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.