Хөвсгөл аймагт тэтгэлгийн шалгалт явагдлаа.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга болон 1,2-р шатны шалгалт 2019 оны 05.22-29 ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр амжилттай зохион байгуулагдлаа. 
 

Тэтгэлгийн шалгалтад аймгийн төвийн хэмжээнд нийт 138 сурагч оролцож, 2-р шатны Ярилцлагын шалгалтад 50 сурагч тэнцэж, Үүнээс 8 шилдэг сурагч АНУ, Австрали, Канад, БНХАУ-н Хэлний бэлтгэлд 10-50% тэтгэлэгтэй суралцах батламжийг гардуулан өглөө.

          

       

       

       

Сангийн ажилд тусалж дэмжиж хамтран ажилласан Хөвсгөл аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дэд дарга Н.Отгон-Эрдэнэ, гадаад хэлний мэргэжилтэн Д.Отгонбаяр нарт Монгол улсынхаа ирээдүй хойч болсон залуусынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдынх нь ажил амьдралд нь амжилт хүсье.