Ховд аймагт тэтгэлгийн шалгалт явагдлаа.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлгийн Ярилцлагын шалгалт 2019.05.11-14 ний өдрүүдэд Ховд аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 5 хүүхдэд АНУ, Австрали, Канад, БНХАУ-д Хэлний бэлтгэлд 10-50% тэтгэлэгтэй суралцах батламжийг гардууллаа. Сангийн ажилд туслалцаа дэмжлэг үзүүлсэн Ховд аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга М.Пүрэвхүү мэргэжилтэн Д.Батнасан нар болон Ховд аймгийн Булган сумын “Минжит булган” цогцолбор ЕБС-н захирал Н.Сонгуул, Үенч, Алтай сумуудын Ерөнхий Боловсролын Сургуулийн  захирал удирдах ажилтнууддаа Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье. Мөн тэтгэлгийн шалгалтад хамрагдсан сурагчид болон Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэгт тэнцэж батламжаа гардан авсан шилдэг сурагч нартаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье