завхан аймагт тэтгэлгийн шалгалт явагдлаа.

Олон Улсын Боловсрол Хөгжил сангийн Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга болон 1,2-р шатны шалгалт 2019 оны 05.16-20ний өдрүүдэд Завхан аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэтгэлгийн шалгалтад аймгийн төвийн хэмжээнд нийт 102 сурагч оролцон, 2-р шатны Ярилцлагын шалгалтад 40 сурагч тэнцэж, Үүнээс 6 шилдэг сурагч АНУ, Австрали, Канад, БНХАУ-н Хэлний бэлтгэлд 10-50% тэтгэлэгтэй суралцах батламжаа гардан авлаа.

Сангийн ажилд туслалцаа үзүүлж хамтран ажилласан Завхан аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын дарга С. Ганчимэг Жавхлант цогцолбор сургуулийн захирал Б. Аюурзана нарт Монгол улсынхаа ирээдүй хойч болсон залуусынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдынх нь ажил амьдралд нь амжилт, аз жаргал хүсье.