The American University-ийн Тэтгэлэгт Хөтөлбөр

Сургуулийн тухай товчхон

The American University нь анх 1893 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 13000 гаруй оюутантай бөгөөд АНУ-ын 50 муж болон дэлхийн 141 гаруй орноос ирж суралцдаг байна. Түүнчлэн тус сургуульд бакалаврын 71, мастерийн 87 болон докторын 10 гаруй мэргэжлийн төрлүүдээс сонгон суралцах боломжтой юм. 

Тус сургууль нь АНУ-д төдийгүй дэлхийн танигдсан их сургууль бөгөөд чанартай боловсрол олгохын сацуу найрсаг таатай орчин бүрдүүлж өгсөн байдгаараа онцлогтой юм.

Тэтгэлгийн хэмжээ:  (2 төрөлтэй)

  • Сургалтын төлбөрөөс хагас чөлөөлөх
  • Сургалтын төлбөрөөс бүтэн чөлөөлөх

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 88,  IELTS-ийн 6,5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.

 

Хэрэв та АНУ-ын Америкийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах