Миссиссиппийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

 Миссиссиппи муж нь Америкийн Нэгдсэн Улсын  Хойд Америк тивийн зүүн өмнөд хэсэгт орших, Америкийн Нэгдсэн Улсын муж улс юм. Нийслэл хот нь Жэксон юм. Тус муж нь 2,986,530 гаруй хүн амтай бөгөөд тус мужийн хамгийн их хүн амтай хотод Жэксон ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 125,443 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 32 дахь том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Миссиссиппийн Их Сургууль нь анх 1844 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Миссиссиппи мужийн Оксфорд хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 23500 гаруй оюутантай бөгөөд нийт 17 салбар сургуультай. Мөн түүнчлэн тус сургуульд бакалаврын, мастерийн болон докторын зэргээр тэтгэлэгтэйгээр суралцах бүрэн боломжтой.

  Тус сургууль нь АНУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд 2018 оны судалгаагаар Америкийн Нэгдсэн Улсын шилдэг 145 их сургуульд багтсан байна.

Тэтгэлгийн хэмжээ:

3900$ - 23500$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 79 эсвэл IELTS-ийн 6.0 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.

Бүртгэлийн хугацаа: 4 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Миссиссиппи Мужийн Миссиссиппийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах