Индиана Мужийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

 Индиана муж нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Өрнөд бүсэд оршдог АНУ-ын нэг муж улс юм. Нийслэл хот нь Индианаполис юм. Тус муж нь 6,692,000 гаруй хүн амтай бөгөөд тус мужийн хамгийн их хүн амтай хотод Индианаполи ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 94,321 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 38 дахь том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Индиана Мужийн Их Сургууль нь анх 1865 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Индиана мужийн Терре Хауте хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 12500 гаруй оюутантай бөгөөд нийт 6 салбар коллежтэй. Мөн түүнчлэн   тус сургуульд бакалаврын 100, мастерийн болон докторын 75 гаруй мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

 Princeton Review болон US News-ээс гаргасан судалгаагаар тус сургуулийн бизнесийн салбарыг хамгийн шилдэг сургалтын хөтөлбөртэй их сургуулиудын нэг хэмээн тодорхойлсон байна. Түүнчлэн тус сургууль нь чанартай сургалт олгодгоос гадна гадаад оюутнуудад зориулсан олон төрөл бүхий тэтгэлэгт хөтөлбөр санал болгодогоороо онцлогтой.

Тэтгэлгийн хэмжээ:

  • 16000$
  • Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 79 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.

Бүртгэлийн хугацаа:  7 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Индиана Мужийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах