Канзас Мужийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Канзас муж нь Америкийн Нэгдсэн Улсын  "ЗҮРХ" хэмээдэг Төв бүсэд оршдог АНУ-ын Дундад Өрнөдийн муж улс юм. Нийслэл хот нь Топика юм. Тус муж нь 2,911,600 гаруй хүн амтай бөгөөд тус мужийн хамгийн их хүн амтай хотод Вичита ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 213,100 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 15 дахь том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Канзас Мужийн Их Сургууль нь анх 1863 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Канзас мужийн Манхаттан хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 22500 гаруй оюутантай бөгөөд нийт 9 салбар коллежтэй. Мөн түүнчлэн   тус сургуульд бакалаврын 90 , мастерийн 65 болон докторын 45 бүхий мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

  Тус сургууль нь гадаад оюутнуудад олон төрөл бүхий тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд чанартай боловсрол олгодог, сүүлийн жилүүдэд үйл ажиллагааныхаа хүрээ нь хурдацтай тэлж буй сургууль юм.

Тэтгэлгийн хэмжээ:

1000$ - 20000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 79 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 2.5 болон түүнээс дээш байх.
  • SAT-ийн 960 эсвэл ACT-ийн 21 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа:  3 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Канзас Мужийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах