Миссурийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Миссури муж нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Өрнөд ба Өрнөд хэсгийн Их Талд оршдог АНУ-ын муж улс. Нийслэл хот нь Жефферсон юм. Тус муж нь  6,126,452 гаруй хүн амтай бөгөөд нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод Сейнт Луйс ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 180,560 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 21 дэх том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Миссурийн Их Сургууль нь анх 1839 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Миссури мужийн Колумб хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 31000 гаруй оюутантай бөгөөд нийт 3 салбар бүхий кампустай. Мөн түүнчлэн   тус сургуульд бакалаврын, мастерийн болон докторын зэргээр нийт 300 гаруй мэргэжлийн чиглэлүүдээс сонгон тэтгэлэгээр суралцах боломжтой.

 Миссурийн Их Сургууль нь тус муж дахь хамгийн өргөн хүрээтэй их сургууль бөгөөд одоогоор гадаадын 100 гаруй орны 2000-аад оюутнууд ирж суралцдаг байна. Түүнчлэн тус сургууль нь Америкийн Нэгдсэн Улсын 34 их сургуулиудтай хамтын ажиллагаатай.

Тэтгэлгийн хэмжээ: (2 төрөлтэй)

  • 5000$ - 10000$
  • Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх (Full tuition)

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 79 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 2.5 болон түүнээс дээш байх.
  • SAT- 1260 эсвэл ACT 27 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа:  3 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Миссури Мужийн Миссурийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах