Техас Мужийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Техас муж нь Америкийн Нэгдсэн Улсын Төв Өмнөд хэсэгт оршдог АНУ-ын муж улс бөгөөд Өнчин одны муж улс гэгддэг. Нийслэл хот нь Остин юм. Тус муж нь  28,702,000 гаруй хүн амтай бөгөөд тус мужийн хамгийн их хүн амтай хотод Хьюстон ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 696,241 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 2 дахь том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Техас Мужийн Их Сургууль нь анх 1899 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Сан Маркос хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 38000 гаруй оюутантай бөгөөд нийт 10 гаруй салбар коллежтэй. Мөн түүнчлэн   тус сургуульд бакалаврын 98 , мастерийн 93 болон докторын 14 бүхий мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

  Тус сургууль нь гадаад оюутнууд суралцахад ихээхэн ээлттэй сургуулиудын нэг бөгөөд олон төрөл бүхий тэтгэлэгт хөтөлбөрийг санал болгодог байна.

Тэтгэлгийн хэмжээ:

4000$ - 40000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 80 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх.
  • SAT- 1040 эсвэл ACT 21 болон түүнээс дээш оноотой байх.

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Техас Мужийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах