Айдахо Мужийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

 Айдахо муж нь Америкийн Нэгдсэн Улсын Баруун Хойд Номхон Далайн бүс нутаг оршдог муж улс юм юм. Нийслэл хот нь Бойси. Тус муж нь  1,754,208 гаруй хүн амтай бөгөөд тус мужийн хамгийн их хүн амтай хотод Бойси ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 216,632 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 14 дэх том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

 Айдахо Мужийн Их Сургууль нь анх 1901 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Айдахо мужийн Покателло хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 12000 гаруй оюутантай бөгөөд нийт 4 кампустай. Мөн түүнчлэн тус сургуульд бакалаврын, мастерийн болон докторын зэргээр 280 гаруй мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

  Судалгаанаас үзэхэд, тус сургуулийн оюутнууд эрчим хүчний болон бусад судалгаа, инженер, бизнес, хүмүүнлэг, биологийн шинжлэх ухаан болон анагаахын чиглэлээр тэргүүлдэг байна. Айдахо Мужийн Их Сургууль нь гадаадын оюутнуудад олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд санал болгодог бөгөөд одоогоор 62 орны 1300 гаруй гадаад оюутнууд суралцаж байгаа юм.

Тэтгэлгийн хэмжээ:

5000$ - 25000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 80 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.

Бүртгэлийн хугацаа:  3 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Айдахо Мужийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах