Массачусеттсийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Массачусеттс муж нь Commonwealth of Massachusetts буюу албан ёсоор Массачусеттсийн Хамтын Нөхөрлөл нь Америкийн Нэгдсэн Улсын Зүүн Хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс. Нийслэл хот нь Бостон юм. Тус муж нь 6,902,200 гаруй хүн амтай бөгөөд тус мужийн хамгийн их хүн амтай хотод Бостон ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 27,336 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 44 дэх том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

 Массачусеттсийн Их Сургууль нь анх 1863 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Массачусеттс мужийн Amherst, Boston, Dartmouth, Lowell, Worcester and Springfield зэрэг хотуудад байрладаг. Тус сургууль нь одоогоор 73000 гаруй оюутантай бөгөөд 5 салбар кампустай.

  • University of Massachusetts Amherst
  • University of Massachusetts Dartmouth
  • University of Massachusetts Lowell
  • Massachusetts Medical School
  • University of Massachusetts Boston

 Мөн түүнчлэн   тус сургуульд бакалаврын, мастерийн болон докторын зэргээр 3000 гаруй мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой. Тус сургууль нь дэлхийд танигдсан, нэр хүндтэй их сургууль бөгөөд дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг билээ.

Тэтгэлгийн хэмжээ:

500$ - 15000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 80 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.7 болон түүнээс дээш байх.
  • SAT- 1130 эсвэл ACT 25 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа:  2 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Массачусеттс Мужийн Массачусеттсийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах