АНУ-ын Iowa Мужийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Айова муж нь Америкийн Нэгдсэн Улсын  Дундад Өрнөд бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс . Нийслэл хот нь Ди Мойн юм. Тус муж нь  3,156,800 гаруй хүн амтай бөгөөд тус мужийн хамгийн их хүн амтай хотод Ди Мойн ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 145,743 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 26 дахь том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

 Iowa State их сургууль нь 1858 онд байгуулагдсан бөгөөд АНУ-н Iowa мужийн Ames хотод байрладаг. Та бүхэн тус сургуулийн 10 салбар сургуульд 200 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжтой. 

  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны сургууль
  • Бизнес
  • Дизайн
  • Инженер
  • Аспирантурийн сургуулв
  • Хүний шинжлэх ухаан
  • Эрх чөлөө урлаг, шинжлэх ухаан
  • Мал эмнэлэг 
  • Сэтгүүл зүй харилцаа холбооны Greenlee сургууль
  • Боловсорлын сургууль

Тус сургуулийн олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын өндөр амжилт үзүүлсэн, авъяас чадвараараа тэргүүлсэн оюутнуудад олгодог ба дараах журмаар шалгаруулалт хийгддэг. Математик шинжлэх ухаан, урлаг зэрэг сургалтын хөтөлбөрүүдээс гадуурх үйл ажиллагаа, олон нийтийн үйл ажиллагаа, манлайлал, шинэчлэл болон ажлын туршлага.

Тэтгэлгийн хэмжээ:
Жил бүр 4000-10000$ (8 улирал шинэчлэгдэх боломжтой)

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 71 эсвэл IELTS-ийн 6,0 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.
  • SAT- 980 эсвэл ACT 19 болон түүнээс дээш оноотой байх


Бүртгэлийн хугацаа: 1 сарын 15

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Айова Мужийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах