Мэриландийн Их сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Мэриланд муж нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Атлантын бүст орших АНУ-ын нэгэн муж улс. Нийслэл хот нь Аннаполис юм. Тус муж нь  6,042,800 гаруй хүн амтай бөгөөд тус мужийн хамгийн их хүн амтай хотод Балтимор ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 32,133 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 42 дахь том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Мэриландийн Их Сургууль нь анх 1856 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Мэриланд мужийн College Park-д байрладаг. Тус сургууль нь одоогоор 41000 гаруй оюутантай бөгөөд нийт 14 салбар бүхий коллежтэй. Мөн түүнчлэн   тус сургуульд бакалаврын 92, мастерийн 108 болон докторын 83 бүхий мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

Тус сургууль нь оюутнуудад ээлттэй, найрсаг болон тохилог орчинтой бөгөөд одоогоор Америкийн Нэгдсэн Улсын 50 муж болон дэлхийн нийт 118 гаруй орны оюутнууд ирж суралцаж байгаа билээ. Түүнчлэн Мэриландийн Их Сургууль нь судалгааны чиглэлээр танигдсан бөгөөд улсын шилдэг их сургуулиудын нэг хэмээн тооцогддог байна.

Тэтгэлгийн хэмжээ:

4000$ - 18000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 100 эсвэл IELTS-ийн 7 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.6 болон түүнээс дээш байх.
  • SAT- 1210 эсвэл ACT 29 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа:  1 сарын 20

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Мэриланд Мужийн Мэриландийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах