Миннесотагийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

 Миннесота муж нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Өрнөдөд орших муж улс. Нийслэл хот нь Сейнт Паул юм. Тус муж нь  5,679,718 гаруй хүн амтай бөгөөд Миннеаполис нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 225,365 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 12 дахь том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Миннесотагийн Их Сургууль нь анх 1851 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Миннесота мужийн Сейнт Паул хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 51000 гаруй оюутантай бөгөөд нийт 19 салбар коллежтэй. Мөн түүнчлэн  тус сургуульд бакалаврын, мастерийн болон докторын зэргийн мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

 Тус сургууль нь Crookston, Duluth, Morris, and Rochester зэрэг хотуудад салбар бүхий кампустай бөгөөд Америкийн Нэгдсэн Улс дахь хамгийн том 6 дахь кампус хэмээн тооцогддог байна. Дашрамд хэлэхэд, Миннесотагийн Их Сургуулиас төгссөн судлаачид одоогоор 30 гаруй Нобелийн шагнал хүртээд байна.

Тэтгэлгийн хэмжээ:

10000$ - 25000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 79 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.7 болон түүнээс дээш байх.
  • SAT- 1320 эсвэл ACT 27 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа:  1 сарын 31

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Миннесота Мужийн Миннесота Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах