Оклахома Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Оклахома муж нь Америкийн Нэгдсэн Улсын Төв Өмнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс. Нийслэл хот нь Оклахома юм. Тус муж нь  3,345,000 гаруй хүн амтай бөгөөд тус мужийн хамгийн их хүн амтай хотод Оклахома ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 181,040 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 20 дахь том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

 Оклахомагийн Их Сургууль нь анх 1890 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Оклахома мужийн Норман хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 32000 гаруй оюутантай бөгөөд нийт 25  гаруй салбар коллежтэй. Мөн түүнчлэн   тус сургуульд бакалаврын 152 , мастерийн 160 болон докторын 75 бүхий мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

 Тус сургууль нь Америкийн Нэгдсэн Улс төдийгүй дэлхийд танигдсан их сургууль бөгөөд газрын тосны инженерийн чиглэлээр улсдаа шилдэг 20-д багтдаг байна. Гадаад оюутнууд суралцахад ихээхэн ээлттэй сургуулиудын нэг билээ.

Тэтгэлгийн хэмжээ:

4000$ - 10000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 79  эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.

 

Бүртгэлийн хугацаа:  2 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Оклахома Мужийн Оклахома Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах