Пеннсилвани Мужийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

 Пеннсилвани муж нь Америкийн Нэгдсэн Улсын Улсын Зүүн Хойд хэсгийн Дундад Атлантын бүсэд орших муж улс юм. Нийслэл хот нь Харрисбург. Тус муж нь 12,807,060  гаруй хүн амтай бөгөөд Филаделфиа нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 119,283 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 33 дах том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Пеннсилвани Мужийн Их Сургууль нь анх 1855 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Пеннсилвани мужийн University Park-д байрладаг. Тус сургууль нь одоогоор 98000 гаруй оюутантай бөгөөд нийт 18 салбар коллеж болон 24 кампустай. Мөн түүнчлэн   тус сургуульд бакалаврын, мастерийн болон докторын зэргээр нийт 160 гаруй мэргэжлүүдээс сонгон суралцах боломжтой.

  Тус сургууль нь гадаад оюутнууд суралцахад ихээхэн ээлттэй сургуулиудын нэг бөгөөд АНУ-д төдийгүй дэлхийд нэр хүндтэй сургууль юм. Түүнчлэн дэлхийн шилдэг 100 их сургуулийн эхний 20-д багтдаг.

 

Тэтгэлгийн хэмжээ:

4000$ - 12000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 80 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.5 болон түүнээс дээш байх.
  • SAT- 1100 эсвэл ACT 24 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа:  12 сарын 3

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Пеннсилвани Мужийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах