Коннектикутын Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Коннектикут муж нь Америкийн Нэгдсэн Улсын Зүүн Хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс. Нийслэл хот нь Хартфорд юм. Тус муж нь  3,537,000 гаруй хүн амтай бөгөөд Бриджпорт нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 14,357 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 48 дах том мужид тооцогддог байна. Коннектикут Лонг-Айлендийн хоолойн эрэг дагуу оршдог тул тогтуун уур амьсгалтай. 

Сургуулийн тухай товчхон

  Коннектикутын Их Сургууль нь анх 1881 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Коннектикут мужийн Сторрс хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 33000 гаруй оюутантай бөгөөд нийт 12 салбар сургууль болон 4 кампустай. Мөн түүнчлэн   тус сургуульд бакалаврын, мастерийн болон докторын зэргээр нийт 118 гаруй мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

  Тус сургууль нь Америкийн Нэгдсэн Улсын шилдэг 100 сургуулийн нэг бөгөөд гадаадын оюутнуудад зориулсан олон төрлийн тэтгэлгийг санал болгодог. Коннектикутын Их Сургууль нь оюутнуудаа бүх талаараа хөгжүүлж, ирээдүйд нийгэмд хэрэгтэй, мэдлэгтэй боловсон хүчин болгох зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.     

Тэтгэлгийн хэмжээ:

10000$ - 25000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 79 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.6 болон түүнээс дээш байх.
  • SAT- 1110 эсвэл ACT 28 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа:  1 сарын 15

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Коннектикут мужийн Коннектикутын Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах