Охайо Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Охайо муж нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Өрнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс юм. Нийслэл хот нь Колумбус юм. Тус муж нь 11,690,000 гаруй хүн амтай бөгөөд Колумбус нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 116,096 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 34 дэх том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Охайо Их Сургууль нь анх 1804 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Охайо мужийн Афенс хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 30000 гаруй оюутантай бөгөөд нийт 11 салбар бүхий коллеж, 8 кампус болон 2 мэргэжлийн төвтэй. Мөн түүнчлэн тус сургуульд бакалаврын, мастерийн болон докторын зэргээр 250 гаруй мэргэжлүүдээс сонгон суралцах боломжтой.

  Тус сургууль нь АНУ-ын хэмжээнд бизнесийн чиглэлээрээ 15-рт , инженерийн чиглэлээрээ 16-рт байранд тус тус ордог. Охайо Их Сургууль нь оюутнуудынхаа нийгмийн оролцоо болон хувь хүн талаасаа өөрсдийгөө хөгжүүлэх зорилгын хүрээнд ихээхэн анхаарч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд судалгаагаар тус сургуульд эхний жилдээ нийт элсэгчдийн 90%-өөс дээш нь ямар нэгэн байдлаар янз бүрийн бүлэг, клуб болон сургуулийн хэмжээний үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдсан байдаг байна.  

Тэтгэлгийн хэмжээ:

4000$ - 28000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 68 эсвэл IELTS-ийн 6.0 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.
  • SAT- 1060 эсвэл ACT 21 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа:  5 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Охайо мужийн Охайо Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах