Мичиганы Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Мичиган муж нь Америкийн Нэгдсэн Улсын баруун хэсгийн төвийн муж. Нийслэл хот нь Ленсинг хот юм. Тус муж нь  9,996,000 гаруй хүн амтай бөгөөд Детройт хот нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 253,793 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 11 дэх том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Мичиганы Их Сургууль нь анх 1817 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Мичиган мужийн Анн Арбор хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 30000 гаруй оюутантай бөгөөд нийт 19 салбар коллежтэй. Мөн түүнчлэн тус сургуульд бакалаврын, мастерийн болон докторын зэргээр 263 гаруй мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

 Мичиганы Их Сургууль нь АНУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй их сургуулийн нэг юм. Тус сургууль нь дэлхийн шилдэг 100 их сургуулийн 20-т ордог бөгөөд маш чанартай боловсрол олгохоос гадна гадаадын оюутнууд сурахад ээллтэй сургуулийн нэг билээ. 

 

Тэтгэлгийн хэмжээ:

40000$ 

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 88 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.6 болон түүнээс дээш байх.
  • SAT-ийн 1390 эсвэл ACT-ийн 30 болон түүнээс дээш оноотой байх. (Тус шалгалтыг зарим мэргэжлүүд заавал шаардахгүй.)

Бүртгэлийн хугацаа:  2 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Мичиган мужийн Мичиганы Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах