Орегоны Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

 Орегон муж нь Америкийн Нэгдсэн Улсын Номхон Далайн Баруун Хойд бүсэд орших АНУ-ын муж улс юм. . Нийслэл хот нь Сейлем юм. Тус муж нь  4,190,800 гаруй хүн амтай бөгөөд Портланд нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод  ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 254,806 км,кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 9 дэх том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Орегоны Их Сургууль нь анх 1786 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Орегон мужийн Евгене хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 23000 гаруй оюутантай бөгөөд нийт 10 салбар коллеж болон 2,041 гаруй судалгааны факультеттэй. Мөн түүнчлэн тус сургуульд бакалаврын, мастерийн болон докторын зэргээр нийт 320 бүхий мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

  Орегоны Их Сургууль нь эрдэм шинжилгээний хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын шилдэг их сургуулийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөгддөг билээ. Тус сургууль нь гадаад оюутнууд суралцахад ихээхэн ээлттэй сургуулийн нэг бөгөөд одоогоор нийт суралцаж буй оюутнуудын 2700 гаруй нь гадаадын 100 гаруй орноос ирж суралцаж байгаа юм.

Тэтгэлгийн хэмжээ:

1000$ - 15000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 88 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.

Бүртгэлийн хугацаа:  1 сарын 15

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Орегон мужийн Орегоны Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах