Кентаккийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Кентакки муж нь албан ёсоор Commonwealth of Kentucky буюу Кентаккийн Хамтын Нөхөрлөл нь  Америкийн Нэгдсэн Улсын Төв Зүүн хэсэгт оршдог АНУ-ын муж улс. Нийслэл хот нь Фрэнкфорт юм. Тус муж нь  4,486,000 гаруй хүн амтай бөгөөд Луйсвилл хот нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 104,749 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 37 дах том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Кентаккийн Их Сургууль нь анх 1865 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Кентакки мужийн Лексингтон хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 33000 гаруй оюутантай бөгөөд нийт 16 салбар коллежтэй. Мөн түүнчлэн   тус сургуульд бакалаврын 104, мастерийн 86 болон докторын 60 гаруй бүхий мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

 Кентаккийн Их Сургууль нь Америкийн Нэгдсэн Улсын шилдэг 20 их сургуулиудын нэг билээ. Тус сургууль нь улсдаа төдийгүй дэлхийд томоохон нэр хүндтэй сургуулиудын нэг бөгөөд оюутнуудаа суралцаж буй тухайн чиглэлээрээ үргэлж шилдэг нь байхыг эрмэлзэн түүнчлэн цаашдаа дэлхийн шилдэг их сургуулийн нэг байхыг зорилгоо болгон  үйл ажиллагаагаа явуулдаг.  

Тэтгэлгийн хэмжээ:

  • 2500$ - 20000$
  • Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 71 эсвэл IELTS-ийн 6.0 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх.
  • SAT-ийн 1200 эсвэл ACT-ийн 25 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа:  12 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Кентакки мужийн Кентаккийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах