Вашингтон Мужийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

 Вашингтон муж нь Америкийн Нэгдсэн Улсын Номхон Далайн Баруун Хойд бүсэд орших АНУ-ын муж улс юм. Нийслэл хот нь Олимпиа. Тус муж нь  7,536,000 гаруй хүн амтай бөгөөд Сиэтл хот нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 184,827 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 18 дах том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

 Вашингтон Мужийн Их Сургууль нь анх 1890 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон мужийн Пуллман хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 30000 гаруй оюутантай бөгөөд нийт 10 салбар коллежтэй. Мөн түүнчлэн тус сургуульд бакалаврын 96, мастерийн 80 болон докторын 64 бүхий мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

 Тус мужийн Спокэйн, Рич-Ланд болон Ванкувер зэрэг хотуудад байрлах идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 3 салбар бүхий кампустай. Тус сургуульд онлайнаар бакалаврын зэргийн 12 болон мастерийн зэргийн 9 мэргэжлийн хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой  гэдгээрээ онцлогтой.

Тэтгэлгийн хэмжээ:

16000$

Тавигдах шаардлага:

TOEFL IBT-ийн 79 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.

Ахлах сургуулийн дүн онц байх.

Голч дүн 3.6 болон түүнээс дээш байх.

Бүртгэлийн хугацаа:  1 сарын 31

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон мужийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах