Нью-Йорк Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Нью-Йорк муж нь Америкийн Нэгдсэн Улсын   Зүүн Хойд бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс юм. Нийслэл хот нь Нью-Йорк. Тус муж нь 19,540,000 гаруй хүн амтай бөгөөд Нью-Йорк хот нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 141,300 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 27 дах том мужид тооцогддог байна.  

Сургуулийн тухай товчхон

  Нью-Йорк Их Сургууль нь анх 1831 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк мужийн нийслэл хот болох Нью-Йорк хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 50000 гаруй оюутантай бөгөөд нийт  24 гаруй салбар коллежтэй. Мөн түүнчлэн тус сургуульд бакалаврын, мастерийн зэргээр 230 гаруй мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

Тус сургууль нь АНЭУ-ын нийслэл болох Абу-Даби хот болон БНХАУ-ын Шанхай хотод байрлах 2 салбар сургуультай. Мөн түүнчлэн Парис, Флоренс, Лос Анжелес,  Лондон болон Вашингтон зэрэг 12 гаруй хотуудад хамтын ажиллагаа бүхий мэргэжлийн төвүүдтэй. Тус сургууль нь улсдаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд  чанартай боловсрол олгодгоороо дэлхийд 32т  бичигддэг байна.  

Тэтгэлгийн хэмжээ:

35000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 100 эсвэл IELTS-ийн 7.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.7 болон түүнээс дээш байх.
  • SAT- 1350 эсвэл ACT 30 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа:  3 сарын 15

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк мужийн Нью-Йорк Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах