Аубурн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Алабама муж нь Америкийн Нэгдсэн Улсын Өмнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс юм. Нийслэл хот нь Монтгомери хот юм. Тус муж нь  4,888,000 гаруй хүн амтай бөгөөд  нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод  Бирмингхем ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 135,765 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 30 дах том мужид тооцогддог байна. Мөн түүнчлэн Алабама муж нь гадаадын оюутнууд сурч амьдрахад ихээхэн тохиромжтой хотуудын нэг гэдгээрээ онцлогтой билээ.

Сургуулийн тухай товчхон

  Аубурн Их Сургууль нь анх 1856 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Алабама мужийн Аубурн хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 30000 гаруй оюутантай бөгөөд нийт 12 салбар коллежтэй. Мөн түүнчлэн тус сургуульд бакалаврын болон мастерийн зэргээр нийт 140 гаруй мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

 Аубурн Их Сургууль бүх оюутнууддаа тав тухтай сурах орчин, найрсаг хамт олон, хичээлийн болон урлагийн зориулалттай янз бүрийн клуб, тэмцээн уралдаан, соёл сурталчлах өдөрлөг зэрэг олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдгаараа онцлогтой юм.

Тус сургууль нь хөдөө аж ахуй, биологийн инженерчлэл болон худалдаа үйлдвэрлэлийн менежмент зэрэг мэргэжлийн чиглэлүүдээр улсдаа эхний шилдэг 50 их сургуульд багтдаг байна.

Тэтгэлгийн хэмжээ:

32000$ - 72000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 79 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.6 болон түүнээс дээш байх.
  • SAT-ийн 1130 эсвэл ACT-ийн 24 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа:  1 сарын 15

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Алабама мужийн Аубурн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах