Аризонагийн Их Сургуулийн тэтгэлэг

Мужийн талаар товчхон

  Аризона муж нь Америкийн Нэгдсэн Улсын Баруун Өмнөд бүсэд оршдог АНУ-ын нэгэн муж улс юм. Нийслэл хот нь Финикс юм. Тус муж нь 7,130,000 гаруй хүн амтай бөгөөд Финикс нь тус мужийн хамгийн их хүн амтай хотод ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 295,254 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 6 дах том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Аризонагийн Их Сургууль нь анх 1885 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Аризона мужийн Tucson-д байрладаг. Тэрээр одоогоор 46000 гаруй оюутантай бөгөөд нийт 20 салбар коллежтэй. Тус сургуульд бакалаврын болон мастерийн зэргийн нийт 300 гаруй мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

 Дэлхийн лидер их сургууль хэмээн танигдсан Аризонагийн Их Сургууль нь судалгааны ажлын хүрээнд жилдээ нийт 684 гаруй ам долларын хөрөнгө оруулдаг байна. Тус сургууль нь судалгааны чиглэлээр улсын их сургуулиудаас шилдэг 25-д бичигддэг билээ. Түүнчлэн тус сургууль нь оюутнуудаа туршлага болон практик тал руугаа голчлон суралцахыг зорилгоо болгон ажилладаг бөгөөд чанартай боловсролыг гүнзгий түвшинд заадгаараа онцлогтой юм.

Тэтгэлгийн хэмжээ:

15000$-35000$

Тавигдах шаардлага:

•           TOEFL IBT-ийн 79 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.

•           Ахлах сургуулийн дүн онц байх.

•           Голч дүн 3.4 болон түүнээс дээш байх.

•           SAT-ийн 1060 эсвэл ACT-ийн 21 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа: 5 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Аризона мужийн Аризонагийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах