Флоридагийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

 Флорида нь Хойд Америк тивийн зүүн өмнөд хэсэгт орших  Америкийн Нэгдсэн Улсын муж улс юм. Нийслэл хот нь Талахаси бөгөөд хамгийн том хотоор Жэксонвилл тооцогддог байна. Тус муж нь 21,650,00 гаруй хүн амтай. Газар нутгийн нийт хэмжээ нь 170,312 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын 22 дах том мужид тооцогддог байна. Флорида нь гадаадын оюутнуудад сурахад хамгийн ээлттэй мужуудын нэг бөгөөд амьдрахад ихээхэн тохиромжтой газар гэдгээрээ онцлогтой юм.

Сургуулийн тухай товчхон

  Флоридагийн Их Сургууль нь анх 1853 онд байгуулагдсан бөгөөд  Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужийн Gainesville-д байрладаг. Тус сургууль нь 16 салбар коллежтэй ба 150 гаруй судалгааны төв болон институттай бөгөөд одоогоор нийт 55000 гаруй оюутантай. Флоридагийн Их Сургуульд бакалаврын 100 гаруй, мастерийн зэргийн 123 болон докторын 76 гаруй мэргэжлийн хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой. Уг сургууль нь маш чанартай боловсрол олгодгоороо онцлогтой бөгөөд 2015 болон 2016 онуудад АНУ-ын хамгийн шилдэг коллежуудын жагсаалтуудын 2-т бичигдэж байсан байна. Мөн түүнчлэн дашрамд хэлэхэд, тус сургууль байгуулагдаад 111 дэх жилдээ гэхэд улсын хэмжээний тэмцээнүүдээс багаараа 40 болон хувиараа 275 удаа аварга болж байсан бөгөөд соёл урлаг, спортын тал дээр оюутнууддаа ихээхэн дэмжлэг үзүүлдгээрээ мөн онцлогтой билээ.

Тэтгэлгийн хэмжээ:

  • 2000$-8000$
  • Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT –ийн 80 болон түүнээс дээш оноотой байх.
  • Голч дүн С болон түүнээс дээш байх.
  • SAT-ийн 960 болон ACT-ийн 19 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа: 3 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужийн Флоридагийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах