Колорадо Мужийн Их Сургуулийн Тэтгэлэг

Мужийн талаар товчхон

 Колорадо Муж нь Америкийн Нэгдсэн Улсын Рокки нурууны бүсэд орших АНУ-ын муж билээ. Колорадо нь АНУ-ын Өрнөд болон Баруун Өмнөдийн бүсүүдийн нэг хэсэг гэж тооцогдож болно. Денвер хот нь тус мужийн нийслэл хот бөгөөд тэрээр 5,800,000   гаруй хүн амтай. Газар нутгийн хэмжээ нь 269,837 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын 8 дах том мужид тооцогддог байна.

Сургуулийн товч танилцуулга

 Колорадо мужийн Их Сургууль нь анх 1870 онд байгуулагдсан бөгөөд АНУ-ын Колорадо мужийн Fort Collins-д байрладаг. Тус сургууль нь эдүүгээ 34000 гаруй оюутантай бөгөөд нийт 8 салбар коллеж болон 2000 гаруй факультеттэй. Мөн түүнчлэн тус сургуульд бакалаврын зэргийн 65 болон мастерийн зэргийн 55 гаруй төрлийн мэргэжлүүдээс сонгон суралцах боломжтой.  

 Колорадо Мужийн Их Сургууль нь судалгааны тал дээр улс төдийгүй дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд өнгөрсөн жилүүдэд халдварт өвчин, агаарын өөрчлөлтийн шинжлэх ухаан, эрчим хүчний технологи, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан болон биомедикалийн технологи зэрэг судалгааны ажлуудын хүрээнд нийт 300 сая гаруй ам долларын хөрөнгө оруулалттай үйл ажиллагааг амжилттай явуулсан билээ..  

 Тус сургууль нь барилгын инженер, хөдөө аж ахуй, бизнес болон сэтгүүл зүй зэрэг мэргэжлийн чиглэлүүдээр улсдаа хамгийн шилдэг их сургуулийн нэг хэмээн тооцогддог байна.

Тэтгэлгийн хэмжээ:

20000-40000$

Тавигдах шаардлага:

  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • TOEFL-ийн 79 эсвэл IELTS 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Голч дүн 3.4 болон түүнээс дээш байх.
  • SAT-ийн 1050 эсвэл ACT-ийн 21 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулиасаа хойш ямар нэгэн коллеж эсвэл их сургуульд элсээгүй байх.

Бүртгэлийн хугацаа: 2 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Колорадо Мужийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах