Zhejiang University of Technology
  • Тус сургууль нь 1953 онд байгуулагдсан бөгөөд  Хятад улсын Жөжианг мужийн Ханжөү хотод байрладаг.
  • Хятад улсын шилдэг их сургуулиудын нэг юм.
  • Сүүлийн жилүүдэд хими болон биологийн инженерийн сургуулиуд нь тус сургуулийн шилдэг салбар хэмээн үздэг.
  •  Бакалаврын 70, мастерийн 116 болон докторын 35 төрөл бүхий чиглэлийн хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой.
  • Номын сан нь 10,5 сая гаруй номын цуглуулгатай.
  • 213га газар бүхий 3 кампустай. Тэдгээр нь Чаохуй, Пингфен болон Жижиангд байрладаг.
  • Одоогоор 32000 гаруй оюутантай бөгөөд үүний 2400 нь гадаад оюутан юм.
  • Гадаадын АНУ, Их Британи, Франц, Солонгос, Орос, Нидерланд, Австрали, Австри, Япон, Швед болон Белги зэрэг улсуудын 80 гаруй коллеж болон Хонг Конг, Макау, Тайван зэрэг улсуудын 10 гаруй коллежтэй хамтын ажиллагаатай.
  • Гадаадын 100 гаруй орноос ирж суралцдаг.

Салбар сургуулиуд:

  • Химийн инженерийн болон шинжлэх ухааны сургууль
  • Механикийн инженерийн сургууль
  • Мэдээллийн инженерийн сургууль
  • Бизнесийн удирдлагын сургууль
  • Хүмүүнлэгийн сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Биологийн болон хүрээлэн буй орчны инженерийн сургууль
  • Архитектурийн сургууль
  • Шинжлэх ухааны сургууль
  • Гадаад хэлний сургууль
  • Урлагийн сургууль
  • Улс төр болон нийтийн удирдлагын сургууль
  • Олон улсын коллеж
  • Биеийн тамир болон цэргийн сургууль
  • Боловсрол, шинжлэх ухаан болон технологийн коллеж