Zhengzhou University of Light Industry

1.Тус сургуульд нь анх 1977 онд байгуулагдсан бөгөөд Хятад улсын Хенан мужийн Женжү хотод байрладаг.

2. 23 коллежээс бүрдсэн тус сургууль нь нийт 22000 гаруй оюутантай.

3. Бакалаврын 65, мастерийн 60 төрлийн чиглэл бүхий хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой.

4. “Оюутнуудаа үргэлж нэгдүгээрт тавьж, сурах хүсэл эрмэлзэлийг нь хөгжүүлж,  ирээдүйд нийгэмд тустай боловсон хүчин болгон бэлтгэнэ гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг.  

5. Оюутнууддаа зориулсан янз бүрийн тэмцээн уралдаан, сайн дурын ажил, спорт болон соёлын өдөрлөгүүд зохион байгуулдаг.

6. Гадаадын Их Британи, Австрали, Канад, АНУ, Өмнөд Солонгос болон Япон зэрэг улсуудын их сургуулиудтай хамтын ажиллагаатай.

7. Суралцах чиглэлүүд:

  •         Инженерийн сургууль
  •         Механик инженерийн сургууль
  •         Улс төр, хууль зүйн сургууль
  •         Байгалийн шинжлэх ухааны сургууль
  •         Урлаг дизайны сургууль
  •         Шинжлэх ухаан мэдээллийн сургууль
  •         Боловсролын сургууль
  •         Гадаад хэлний сургууль
  •          Компьютер болон харилцааны сургууль
  •          Биеийн тамирын сургууль
  •          Архитектурийн сургууль
  •          Хоол, биоинженерийн сургууль
  •          Химийн инженерийн сургууль
  •          Энергийн инженерийн сургууль