GRE шалгалтын талаар

Шалгалтын тухай товчхон

 GRE буюу Graduate Record Examination нь бакалавраас дээш түвшинд суралцах гэж буй хүмүүсийн өгөх шаардлагатай шалгалтуудын нэг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн элсэлтийн шалгалт юм. Дэлхий даяар 3,200 гаруй их дээд сургуулиуд тус шалгалтыг элсэлтийнхээ шалгууруудын нэг болгон ашигладаг. Шалгалтыг цаас эсвэл компьютер гэсэн хоёр хэлбэрээр авдаг. GRE шалгалтын албан ёсны оноо нь 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг. Тус шалгалтыг Education Testing Service байгууллагаас зохион байгуулж авдаг байна. Шалгалтын гол зорилго нь удаан хугацааны турш хуримтлуулсан англи хэлний үгийн баялаг, үгийг утгачилан хэрэглэх хэрэглээ, аналитик бичвэр, тоон болон шүүмжлэн бодох чадваруудыг дүгнэхэд оршино.

Шалгалтын бүтэц:

 GRE шалгалтын хамгийн эхний хэсэг нь задлан шинжилж бичих хэсэг юм. Үүний дараа 10 минут завсарлах бөгөөд завсарлагааны дараа дараах 6 хэсэг явдаг. Үүнд 2 үгийн хэсэг, 2 тооны хэсэг, оноогүй хэсэг болон судалгааны хэсэг. Судалгааны хэсэг нь үргэлж хамгийн сүүлд байдаг ба бусад хэсгүүд дурын дараалалд байж болно.

Хэсэг

Хугацаа

Даалгавар

Тайлбар

 

Задлан шинжилж бичих хэсэг

2 даалгавар, тус бүр 30 минут

1 “Асуудлыг шинжлэх” даалгавар, 1 “Аргументыг шинжлэх” даалгавар

Шүүмжлэлт сэтгэлгээ болон задлан шинжилж бичих чадварыг шалгана. Комлекс санааг хэрхэн тодорхойлж дэмжиж байгааг үнэлнэ.

 

Үгийн хэсэг

20 асуулт бүхий 2 хэсэг, тус бүр 30 минут

Хэсэг тус бүр 20 асуулттай

Өгөгдсөн мэдээллийг хэрхэн дүгнэж байгааг болон олсон мэдээллээ хэрхэн нэгтэж чадаж байгааг шалгана. Өгүүлбэрийн хэсгүүдийг дүгнэх, үгнүүдийн хоорондох харилцааг таних чадвуруудыг хэмжинэ.

 

Тооны хэсэг

20 асуулт бүхий 2 хэсэг, тус бүр 35 минут

Хэсэг тус бүр 20 асуулттай

Арифметик, алгебра, геометр болон дата шинжилгээний ерөнхий ойлголтуудыг ашиглан хэрхэн асуудлыг шийдэж байгааг шалгана.

 

Оноогүй хэсэг

Тухай бүрт өөр байдаг

Тухай бүрт өөр байдаг

Энэ нь туршилтын хэсэг бөгөөд тоо эсвэл үгийн хэсэг байдаг.

 

Шалгалтын оноо ба оноог тооцох журам

GRE шалгалтын хэсэг тус бүр 130-170 онооны хооронд үнэлэгддэг.

Үгийн хэсэг: 130-170 оноотой

Тооны хэсэг: 130-170 оноотой

Задлан шинжилж бичих хэсэг 0-6 оноотой

Шалгалтын төлбөр: 180$

Шалгалтын төв: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, 3-р байр

Шалгалтанд бүртгүүлэх: Энд дарна уу